Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ

С.Гандэлгэр
2024/09/09

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлд хийж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явц, хүнсний бараа бүтээгдэхүүнд хийж буй хяналт шалгалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, өнгөрсөн оны 8 дугаар сард болсон үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал, “Тэнүүн-Огоо” ХХК-иас хохирол барагдуулах асуудал болон өвөлжилтийн бэлтгэл байдлын явцын асуудлаар хэлэлцлээ.

Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сар хүртэл 60 байршилд авто замыг шинэчлэх юм. Тодруулбал, энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 87 байршилд авто замыг шинэчилнэ. Үүнээс 27 байршил шинэчилж дууссан. Мөн 4 байршлын засвар, шинэчлэлтийн ажилд тендер зарлахаар хүлээж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар авто зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан 27 байршлын авто замын чанарт хяналт шалгалтыг зохион байгуулахыг Нийслэлийн Дотоод, аудитын газрын даргад үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.34.124
    2024/09/09

    like

    Хариулах
  • 66.181.176.140
    2024/09/09

    Эвдрэлтэй ОРБИТ - НАЙРАМДАЛЫН зам засварт анхаарлаа хандуулна уу? Ерөнхийлөгчийг найрамдалд чуулганд оролцоход замын нүхнүүдийг шороогоор бөглөж сандарсан боловч тэр нь өндөр үнэтэй нисдэг тэрэг хөлөглөн найрамдалд буусан. ЯДАРСАН иргэд машинаа эвдлэн нүх тойрсоор байх уу?

    Хариулах