Ардчилсан намын бүлгээс 2024 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар "Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх, хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг хянан шалгаж, санал дүгнэлт боловсруулах" чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа томилогдсон бөгөөд өнөөдөр тус ажлын хэсгийн хурлаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байх хугацаандаа нас барсан 21 настай залууд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус харьцсан тухай гомдлын шийдвэрлэлт болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн 0146-р ангид цэргүүд дэглүүлж, улмаар эрүүл мэндэд нь хохирол учирсан эсэх асуудлаар мэдээлэл сонслоо.
Ажлын хэсгийн хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, ХЭҮК-ын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г. Ууганбаатар нар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулт өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.217.139.240
Хонгорууд минь хууль боловсруулах, хэлэлцүүлэн батлуулах үндсэн ажлаа хийгээрэй. Харин наад цэргийн дэг, 21 настай хүүгийн үхэл энэ тэр асуудлаар хуулийн байгууллага, хүний эрхийн байгууллагуудаа шахаж шаардаж ажиллуулмаар юм даа.
Хариулах202.126.88.170
Хулгайч хуулийн дээр хулгайчын эрх гэж ярьдаг болж тргэдийн халдашгүй бх эрхийн талаар энэ парламентад суугаа нялх сэнгүүнүүд юм ярих шинж алгаа
Хариулах103.212.116.99
КОММУНИСТУУД БҮХ ЮМЫГ НУУЖ ХААДАГ БАЙСАН ХАРИН ОДОО ХАРИН БАГА САГА ЯРЬЖ ЭХЛЭЖ БАЙНА ДАА ЧИНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨӨД БАЙВАЛ ХАРИН ОДОО ГОМДОЛ МЭДҮҮЛЭХ ЭРХ ЧИНЬ НЭЭГДЭЖ БАЙГААД БАЯРЛАЛААД ГОМДОЛ МЭДҮҮЛЭЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ