Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн ЦАГААТГУУЛАХ хүсэлт гаргасан шүүх хуралдаан үргэлжилж байна

С.Гандэлгэр
2024/09/12

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өчигдөр эхэлсэн. Улмаар 18:00 цагт завсарлаж, өнөөдөр 9:00 цагаас үргэлжлүүлэн хуралдаж байгаа юм. Өчигдрийн шүүх хурлын үеэр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн цагаатгуулах хүсэлтийг гаргажээ.

Тэдний хувьд анхан шатны шүүхээс "Нүүрсний хулгай"-н хэрэгт холбоотой, гэм буруутай нь тогтоогдож, Т.Аюурсайхан гурван жил хорих ял, Б.Ганхуяг 5.9 жил хорих ял авсан юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.