П.Сайнзориг: I хорооллын орон сууцнуудыг дулаалахгүй бол цаашдаа ашиглалтын шаардлага хангахгүй болох эрсдэл бий

С.Гандэлгэр
2024/09/12

СХД-ийн 1 дүгээр хорооллын дулаалга, засвар хийх шаардлагатай байрнуудад УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай нар ажиллаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэвлэлд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "1990 оноос өмнө баригдсан барилгуудын өмчлөгч этгээдүүд гадна дээвэр, пасад, лифтний асуудлыг тавьдаг. Энэ нь яг одоо дундаа өмчилж байгаа зүйл байгаа. Хоёрдугаар, бид сүүлийн жилүүдэд эрчим хүчний либералчлалын асуудлыг их ярьж байна. Үүний цаана үнэ тарифыг чөлөөлөх асуудал бий. Урьтаж эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд хэрэглэгчээ бэлдэх ёстой. Өөрөөр хэлбэл, хэмнэлттэй хэрэглээг бий болгох, дулаан алдагдлаа багасгах замаар эрчим хүчний либералчлалыг дэмжиж оролцох зайлшгүй шаардлага байгаа. Улаанбаатар хотод байгаа иргэдийн дийлэнх тавьж байгаа уг асуудлыг шийдээч ээ, хэн авч явж буйг тодорхой болгож өгөхийг хүсдэг. Өнөөдөр СӨХ-үүдийн үйл ажиллагаа маш хангалтгүй байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэхийн өмнө үүсчхээд байгаа нийтийн зориулалттай өмчлөлийн асуудлыг шийдэхээс өөр гарцгүй байгаа. Тэгэхээр энэ хүрээнд засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөрт сая нэг удаадаа нийтийн зориулалттай орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх эргээд өмчлөгчтэй нь хамтран шийдэх асуудлыг тусгасан байгаа. Энэ хүрээнд Н.Алтаншагай гишүүн бид хоёр улсын болон орон нутаг, дүүргийн төсөв дээр тусгах эсэх асуудлыг орон нутгийн удирдлагуудад санал тавьж, хүсэлтээ уламжилж байгаа. Орон нутгийн удирдлагуудын зүгээс ч дэмжиж ажиллана гэдэг зүйлийг хэлж байна. 

Шинэ хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийн өмнө одоо үүсчхээд байгаа хуримтлагдсан асуудлуудыг хэрхэн яаж шийдвэрлэх асуудлыг нэг удаадаа шийдэх арга замыг эрэлхийлж байгаа гэсэн үг. Магадгүй энэ дээвэр, фасат бол дулаан, эрчим хүчний асуудлаас гадна хотын өнгө үзэмжний асуудал байгаа. Доор нь явж байхад янз бүрийн байдлаар хатуу биет унаад ирдэг асуудал гардаг. Ер нь энэ асуудлыг дулаан эрчим хүчний алдагдлыг бууруулахаас гадна иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, зохиомол орон сууцны эрэлт үүсгэхгүй тохилог сайхан болгоод өгөх юм бол амьдрах бололцоо байна, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц болох эрсдлээс урдчилан сэргийлье гэж байгаа юм." гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.126
    2024/09/13

    1дүгээр хороолол яахав ханын материалын 6н байр ашиглалтын шаардлага хангахгүй 1954-1957оны барилга энэ жилийн бороогоор бүх дээвэр айлруугаа цөмөрч нурсан халуун усгүй хэцүү байна шүү анхаарч санаа тавина уу

    Хариулах
  • 66.181.191.89
    2024/09/12

    Айлгаж байж цавчаа хийх нь үү.

    Хариулах