Орхон аймгийн МАН-ын Орон нутгийн сонгуульд өрсөлдөх эрхийг хассан уу

Х.Батсайхан
2024/09/13

Орхон аймгийн МАН Аймгийн ИТХ-д өрсөлдөх нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулж чадаагүй талаар Ардчилсан нам өнгөрсөн ням гарагт мэдээлэл хийж, Орхон аймгийн МАН Орон нутгийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон гэж зарласан байна. Ардчилсан намаас уг асуудлаар СЕХ-д хандаж, холбогдох нотлох баримтуудыг хүргүүлж байгаагаа зарласан. Сонгуулийн тухай хуульд зааснаар Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам эвсэл нэр дэвшигчдээ энэ сарын 5-ны дотор тодруулж, СЕХ-нд хүргүүлэх ёстой байсан юм. Ардчилсан намын баталж байгаагаар, МАН хугацаандаа нэр дэвшигчдээ тодруулж амжаагүй бөгөөд ингэснээр сонгуульд ороллцох эрхээ алдсан гэж буй. 


Орхон аймгийн МАН-ын тухайд, нэр дэвшүүлэх ажиллагаа шударга бус, хуудуутай явагдсанаас болж сунжирсан, үүнд УИХ-ын гишүүн Д.Батлутын нөлөө  байсан хэмээн зарим гишүүд нь хэвлэлд хандсан байдаг. 


Тэгвэл хуулийн 31.9 дэхь хэсэгт зааснаар, СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдэх хугацаа өчигдөр дуусаад байна. Өөрөөр хэлбэл, 8000 гаруй суудплын төлөө өрсөлдөх 17000 гаруй нэр дэвшигчдийг бүртгэх ажил дууссан, Орхон аймгийн МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудал ч шийдэгдсэн байх учиртай.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.13
    2024/09/13

    За за манайхаан ингэж шийдье энэ удаа сонгуульд МАН оролцохгүй АН дангаараа азаргалж болно.МАН нэгэнт хуулиа зөрчиж заагдсан хугацаанд нэр дэвшигчдээ тодруулаагүй учир энэ асуудлыг ингээд шийдэхээс өөр яах вэ? тэгээд орон нутгийн эрхийг авчихаад олонхоороо түрий бариад далчигнаад байвал УИХ н төлөөлөлтэй чинь хамт гусна за амжилт Орхоны АН

    Хариулах