Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2024.09.13/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт: Нийслэлийн сонгуулийн хороо бол төрийг төлөөлж сонгуулийг шударга явуулах зарчимтай төрийн албан хаагчдаас бүрдсэн байгууллага. Өнөөдөр улс орон даяар сонгуулийн дөрвөн жил нэг удаа болдог сонгуулийн үйл ажиллагаа эхэлчихсэн явж байгаа. Энэ удаад нийслэлийн сонгуулийн хорооны даргаар НЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч П.Хадбаатар толгойлоод ажиллаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд нэр дэвшилттэй холбоотой намынхаа зүгээс, төрийн байгууллагаас үйлчилгээ авах гээд олон удаа сонгуулийн хороон дээр ирж байна. Харамсалтай нь П.Хадбаатар дарга нэг ч удаа сонгуулийнхаа байран дээрээ байхгүй байгаад байна. Төрийн ажлыг ингэж явуулж болохгүй. Тийм учраас бид энэ хүнийг ямар учраас сонгуульд хайхрамжгүй, хөндий, сэтгэл гаргахгүй байгаад байгаа тал дээр судалгаа хийсэн.
Түүнийг хотын дарга Х.Нямбаатарын оюутны нэг ангийн найзууд гэж сонссон. Энэ хүн хотын даргыг дагаад улс төрийн алба хашдаг хүн. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн байна.
Манай намаас энэ сонгуулиар 44 хүн нэр дэвшүүлсэн. Гэтэл сонгуулийн хорооноос 42 нэр дэвшигчийг нэр дэвшүүлнэ гэсэн байна. Ингээд манай намаас нэр дэвшиж байгаа хоёр хүн нэр дэвшилтээс хасагдсан байгаа юм. Хуулийн хугацаа энэ амралтын өдөр дуусна. Яагаад ийм хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа юм бэ. Бид энэ асуудлыг СЕХ-ны дарга П.Хадбаатарын амнаас сонсохыг хүсэж байна." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна