Орон нутагт намчирхал ГААРСАН уу

Zuv.mn
2024/09/13

Сүхбаатар аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшигч Э.Ниндэвийг аймгийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзжээ. Маргаан дагуулаад байгаа уг асуудлаар Э.Ниндэв дараах тайлбарыг хэвлэлд өгсөн байна.

Тэрбээр “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороо өчигдөр нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай тогтоолоо гаргасан. Харамсалтай нь Э.Ниндэв миний хувьд нэр дэвшүүлэхээс татгалзсан тогтоолыг гаргаж ирүүлсэн. Үүний дагуу Сонгуулийн хороотой холбогдож тодруулсан. Намайг хуулийн нэг үндэслэлээр бүртгэж боломжгүй байна гэж байгаа. 

Миний хувьд Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн даргаар ажилладаг. 2022 оны  нэг сараас хойш ажиллаж байгаа. Манай энэ үйлдвэрийн газар болох Автотээврийн үндэсний төв бол нэгдмэл удирдлагатай, 21 аймагт салбартай. Миний хувьд Сүхбаатар аймгийн салбарынх нь дарга. Намайг үйлдвэрийн газрын дарга учраас ажлаа өгөх ёстой гэж байгаа. Гэтэл хуулинд манайх хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байхгүй юу. Тийм ч учраас орон нутагт байгаа салбарын дарга нар ажлаа өгдөггүй. Тийм учраас би ажлаа өгөөгүй байсан. Ер нь ч өгөх хуулийн шаардлага байхгүй ийм газар. Намайг үндэслэлгүйгээр нэр дэвшүүлээгүй.

Хууль бол Монгол улсын хэмжээнд нэг л, ижил тэгш үйлчлэх ёстой. Харамсалтай нь манай аймгийн Сонгуулийн хороо нэг талыг барьсан хэт улстөржсөн шийдвэр гаргалаа гэж харж байна. Энэ асуудлыг хуулийн байгууллага зохих ёсоор шийдвэрлэж өгөх байх гэж найдаж байна.

Энэ асуудлаар Сонгуулийн хороонд шийдвэрээ эргэж хараач ээ, илт хууль бус юм биш үү гэж хэллээ. Хоёрт, энэ асуудлаар би гомдол гаргана аа. Захиргааны хэргийн давж заалдаж шатны шүүхэд хандана гэж хэллээ. Тэгэхээр та бүхэн хуулийг буруу ашиглачихжээ. Цаашлаад иргэн хүний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдлаа шүү гэж учир байдлаа хэллээ.

Монгол Улс нэгдмэл хуультай, нэг л улс. Хууль адилхан үйлчлэх ёстой. Бусад аймагт нь ажлаа өгөх шаардлагагүй ээ гээд бүртгэж авчихаад байдаг. Тэд нар маань өнөөдөр ажлаа өгөөгүй, ажлаа хийгээд байж байгаа. Тэгэхээр ганцхан аймагт ингээд байгаа нь миний хардлагыг улам төрүүлээд байна” гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.5
    2024/09/13

    uvaasaa chi tsunk barigch bsn uchir irgenii tuluulul boloh uchirgui , udahgui ajilaa ch ugnu gej bodoj bai !

    Хариулах