​ Д.Мөнх-Эрдэнийг "Шүүхээс оноосон ялын хугацаа дуусаагүй" гэдэг үндэслэлээр нэр дэвшүүлэхээс татгалзсан байж магадгүй

Х.Батсайхан
2024/09/13

Нийслэлийн сонгуулийн хороо Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг магадлах хуулийн хугацаа өчигдрөөр дуусгавар болсон билээ. Нам эвслүүд өнөөдөр тус хорооноос тогтооолоо гардаж авч байгаа бөгөөд энэ үеэр НИТХ-д АН-аас нэр дэвшүүлсэн 45 хүнээс Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг нарыг бүртгэхээс татгалзсан болохыг Нийслэлийн МАН-ын дарга Т.Батцогт олон нгийтэд мэдээлсэн юм. 

Дээрх хоёроос "Иргэн" гэдэг хочоор олон нийтэд танигдсан Даваагийн Мөнх-Эрдэнийг "Шүүхээс оноосон ялын хугацаа дуусаагүй" гэдэг үндэслэлээр нэр дэвшүүлээгүй байж магадгүй байна. 
Д.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны гуравдугаар сард цагдан хоригдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,
22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,
23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэрэгт тус тус буруутайд тооцож, 3 жил 10 сарын ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх нэг жил 10 сар болгон бууруулсан юм. 
Өөрөөр хэлбэл, хэрвээ Ерөнхийлөгч уучлаагүй бол тэрбээр одоо шоронд ял эдэлж байх ёстой  байсан юм. 

Өөрөөр бол, ял эдэлсэн хүн сонгуульд өрсөлдсөн тохиолдол олон бий юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна