Г.Дамдинням: БАГШ биш мэргэжлийн хүнийг багш болгож болдог сайн туршлага хөгжсөн бүх улсад бий

С.Гандэлгэр
2024/09/16

УИХ-ын гишүүн Г.Дамдинням багшлах эрх олгох журамтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"45 хоногийн курсын БАГШ ч гэж юу байхав. Талууд аль аль нь буруу тайлбарлаж, буруу эсэргүүцэж давхиад байх шиг байна... БАГШ биш мэргэжлийн хүнийг БАГШ болгож болдог сайн туршлага хөгжсөн бүх улсуудад бий. Монголд энэ эрх зүйн орчныг хийсэн "гэм буруутан" хайвал тэр нь би юм. Өмнөх Парламент-д миний ахалж, бидний баталсан Шинэ Боловсролын багц хуулиар ийм боломж нээгдсэн юм.

Багш дутагдалтай байдлыг нөхөх гэхээс илүүтэй шинжлэх ухааны гол хичээлүүдийг инженерүүд, бизнес, санхүүгийн ойлголтыг бизнесменүүд, санхүүчид, математик, түүхийн хичээлийг судлаачид заах үүд хаалгыг нээж өгсөн юм л даа. Ахлах ангийн сурагчдад тун хэрэгтэй эрх зүйн зохицуулалт. Хүн сургах, заах арга зүйн чадварыг тус чиглэлээр мэргэжил олгодог сургуульд тусгай хөтөлбөрөөр кредит цаг тооцуулж сургах ёстой. Ядаж нэг бүтэн улирал үзэх ёстой байх. Нас насны хүүхдийн сэтгэл зүйд таарсан заах арга зүй гэдэг өөрөө шинжлэх ухаан юм л даа." гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.212
    2024/09/16

    Mongolooroo baimaar ym shig ym l bol ter ene gadaadad engedeg tegdeg gedegee odoo bolimoor ym

    Хариулах
  • 103.168.34.41
    2024/09/16

    Ug ni university gedeg bol tugsegchid ni ih surguulid bsgchlah, erhem shinjilgeenii ajil hiih mergejilten belt gedeg gazar l daa Manai ulsad bolohoos Harvardad doktor hamgaalsan hun MUIS-d bagshilj bolno Harin EBS-d hicheel zalah bolvol 45 homogenous "suraltsah" uhaanii yum uu daa

    Хариулах