СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Намаг, шаварт суусан автомашинуудыг татан гаргажээ

С.Гандэлгэр
2024/09/20

Өчигдөр /2024.09.19/ хүний үйл ажиллагаатай холбоотой осол хэд хэд бүртгэгджээ. 

- Төв аймаг, Баянжаргалан сум. Жаргалант багийн "Өгөөмөр" гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км, аймгийн төвөөс зүүн зүгт 163 км/ 4 зорчигч /2 том хүн, 2 хүүхэд/-той суудлын автомашин намагт суусан тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 74 км замыг туулан 14:52 цагт очиход иргэн О-ийн “Тоёота ланд круйзер-105” загварын суудлын автомашин намагт суусан байсныг 10 минут ажиллан татан гаргасан.

- Өвөрхангай аймаг, Хархорин сум. Шанх багийн “Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 89 км, сумын төвөөс  баруун урд зүгт 50 км/ Өлзийт сумаас Хархорин сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 09.19-ний  өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Э-ийн  “Тоёота ланд круйзер-200” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг 45 минут ажиллаж татан гаргасан.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.206
    2024/09/20

    Үхсэн ацаа хийж намаг шавраар тэнээд явдын ажил удаад согтуу галзуу явсан юм уу? боль одоо

    Хариулах