Ирэх 10 хоногийн /IX.20-IX.29/ цаг агаарын урьдчилсан төлөв

Zuv.mn
2 цаг 31 минутын өмнө

2024 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Харин 23-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон орж, өмнөх өдрөөсөө сэрүүснэ. 

Хур тунадас: 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд Халх голын сав газраар, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28,29-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: 24-26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 28,29-нд нутгийн зарим газраар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус дулаан, өдөртөө +12...+17 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус дулаан, өдөртөө +16...+21 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 23-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 23,28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч, шөнөдөө +5...+10 градус дулаан, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 21-нээс дулаарч шөнөдөө +4...+9 градус дулаан, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 27-ноос хүйтэрнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна