Япон улстай "Батлан хамгаалах салбарын техник, технологи дамжуулах гэрээ" байгуулахаар тохирлоо

Zuv.mn
2 цаг 27 минутын өмнө

Нью Йорк хотноо НҮБ-ын чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр Японы Ерөнхий сайд Фумио Кишида бараалхлаа. 40 минут үргэлжилсэн уулзалтын үеэр хоёр удирдагч батлан хамгаалах салбарын техник, технологи харилцан дамжуулах гэрээг байгуулах асуудлаар санал солилцож, гэрээг ойрын хугацаанд байгуулахын тулд хүчин чармайлт гаргахаар тохирсон байна.  Гэрээ байгуулсны дараа Японы тал Монгол Улсад бүтэгдэхүүн, технологи нийлүүлэх ажлаа эрчимжүүлэх гэнэ. 

Мөн хоёр удирдагч Хойд Солонгосын асуудлыг хөндөж, тус улсыг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг уриалах асуудлаар нягт хамтарч ажиллахаар болжээ.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна