Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгчийн Монгол Улс дахь итгэмжлэгдсэн бие төлөөлөгч Ибрахим Жувалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсад хууль ёсны зөвшөөрөл авч шонхор барихаар ирсэн иргэдийн отог руу дайрах, тэднийг айлган сүрдүүлэх, хэл амаар доромжлох хэрэг сүүлийн үед хэд хэдэн удаа гарлаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Би Монгол Улсад 30 дахь жилдээ ирж байна. Монгол хүмүүстэй ахан дүүс шиг болчихсон ийм хүн. Ер нь Монгол Улсад шонхор барихаар манай улсын өндөр дээд хэмжээний хэргэм зэрэгтэй хүмүүс ирдэг гэдгийг тодотгох нь зүйтэй. Тэр ч утгаараа шонхор барих үйл явц өндөр хэмжээний зохион байгуулалттай, хууль ёс, дүрэм журмын дагуу явагддаг. Монгол Улсын холбогдох төрийн байгууллагаас тавьсан шаардлага хууль, журмын дагуу хүмүүс маань визээ мэдүүлж, орон нутгийн удирдлагуудтай гэрээгээ хийж, бүх зүйл хууль, дүрэм, журам, гэрээний дагуу явагдаж байна. Гэтэл зарим төрийн бус байгууллагын гэх нэртэй иргэдийн төлөөлөл бидний үйл ажиллагааг харлуулж, доромжилж, бүр сүүлдээ араб иргэдийг санаанд багтамгүй онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаад харамсаж байна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах араб иргэдийн отог руу лайвчин Г.Солонго нарын хэсэг иргэд дайрсан. Хаалгаар биш хашаа давж орж ирэн, зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж, биднийг маш бүдүүлгээр доромжилсон. Энэ хэрэг болсноос өмнөх өдөр нь манай отог дээр ХЗДХЯ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн ирж хяналт шалгалт хийгээд явсан юм. Ажлын хэсгийнхэн шалгах ёстой бүх зүйлийг шалгаад ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй. Шалгалтын явцад лайв хийдэг нэр бүхий иргэд төрийн албан хаагчдын шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж, урдуур нь дайрч, маш бүдүүлэг авирлаж байгаа нь ажиглагдсан. Гэхдээ бидний зүгээс шалгах ёстой бүхнээ шалгуулаад явсан. Харин түүний дараа Г.Солонго нарын лайвчин иргэд буцан ирж, отогт эмх замбараагүй байдал үүсгэсэн. Бидэн рүү дайрч, манай зарим ажилчдыг зодож гэмтээсэн. Хамгийн ноцтой нь, биднийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж олон нийтэд буруу ташаа мэдээлэл тараасан. Тухайлбал, “Дипломат дугаартай автомашиндаа та нар үхсэн хүүхэд нуусан уу”, “Хүүхнүүдийг нуугаад хилээр хууль бусаар гаргах гэж байна”, “Хүүхэн хүчиндсэн”, “Хүн зодсон” зэрэг онц ноцтой гэмт хэрэгт биднийг гүтгэсэн. Бидний нэр хүндэд халдсан. Бидний нэр хүндэд сэв суулгасан. Энэ бол маш аюултай. Арабын иргэдийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэхийн зэрэгцээ, бидний эсрэг монголын ард иргэдийг турхирч байна. Энэ нь цаашлаад бидний нэр хүндээр хязгаарлагдахгүйгээр хоёр орны найрамдалт, ах дүүсийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, энэ үйл явдлаас болж, Арабын шэйх Жуваны Монголд хийх албан ёсны айлчлал хүртэл цуцлагдаад байна.
- Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд мөн араб иргэд дайралтад өртсөн хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Мексикийн дээрэмчид цаашаа л юм болсон доо. Одоогоос тав хоногийн өмнө Есөнзүйл суманд нүүр царайгаа далдалж, маск зүүсэн хэсэг бүлэг хүмүүс машинтай ирж, арабын иргэд рүү дайрсан. Тэд фургонтай, нэг жижиг машинтай байсан. Бүлэг дээрэм гэдэг нь тодорхой. Хутга, модтой барьж ирж, араб иргэдийн дөрвөн автомашины дугуйг сэглэж хагалаад, валют болон 10 сая төгрөгийг дээрэмдээд явсан хэрэг гарсан. Үүнийг бид захиалгат ажиллагаа гэж хардаж байна. Олон нийтийн санаа бодлыг арабуудын эсрэг гэмт хэргийн замаар турхирч байгаа нь харамсалтай байна. Мөн иргэн Цэгмид арабуудын эсрэг лайв бичлэг хийсэн. Ингэхдээ “Старлинкээр ханга, арабуудын төлбөрийг 2-3 дахин нугалж төрүүл” гэсэн байсан. Эднийг бид нэг бүлэг дээрэмчид гэж хардаж байгаа. Иргэн Цэгмидийн бичлэгт өөр олон асуудал байж болох учраас Арабын тал руу явуулж, хуулийн байгууллагаар шалгуулж байна.
-Г.Солонгоо лайв хийхдээ газар нутаг шонхор шувуугаа хамгаалж байна хэмээн ярьж, олон нийтэд итгүүлж байгаа. Тэд үнэхээр шонхроо хамгаалж байгаа юу. Та нэг хариулт өгөөч?
-Шонхор шувуу бол нүүдлийн шувуу булангийн орнуудаас өөр ямар ч улс орон сонирхдоггүй. Яг үнэндээ хэдэн мянгаараа өндөр хүчдэлийн шугманд цохиулж амиа алдаж байна. Хэрэв бид ирж энэ шувууг авахгүй бол ямар ч үнэ цэнгүй болчихлоо. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын хууль дүрмийг хүндэтгэж ирсэн. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагүй. Хоёр улсын найрамдалт харилцааг байнга хүндэтгэн, дээдэлж ажилладаг. Гэвч бидний нэр хүндэд халдаж, хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэж, хэл амаараа доромжилж, иргэдийг бидний эсрэг турхирч байна. Шонхор шувуу барих гэрээ нь бэлэглэлийн зориулалттай булангийн орнуудын өндөр дээд хэмжээний хүмүүст өгч байгаа гэдэг боловч огт үнэгүй зүйл биш юм. Улсын төсөвт энэ жил гэхэд найман тэрбум төгрөг орж байна. Мөн нэг аймгийн төсөвт шонхор барих үйл ажиллагаанаас нэг тэрбум гаруй төгрөг ордог. Хагас тэрбум төгрөгийг газрын нөөц ашигласны төлбөрт өгдөг. Гэрээний үүргээ биелүүлж, заасан төлбөр, хүн хүч, тээвэрлэлтийн зардал гээд бүхий л асуудлыг арабын тал хариуцдаг. Шонхор шувуу тээвэрлэх гэж арабаас тусгай үүргийн онгоц ирдэг. Ингэхдээ шонхор тээвэрлэх дүрэм журам, агаарын зөвшөөрөл гээд бүгд хууль, дүрэм, журмын дагуу явагддаг. Энэ бүгд нээлттэй ил тод байдаг. Энд ямар нэгэн хууль, дүрмийн бус үйл ажиллагаа байх ямар ч боломжгүй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Яагаад гэхээр биднийг маш их харлуулж байна шүү дээ. Шонхроос гадна найрамдалт харилцааны хүрээнд булангийн орнууд Монгол Улсад аливаа хөрөнгө оруулалтыг хийж байна. Тухайлбал, “UG Аrina” буюу иргэдийн мэддэг Мөсөн хотхонд хөрөнгө оруулсан. 45 автомашиныг байгаль хамгаалагч нарт зориулж өгсөн. Арабын Нэгдсэн Эмират Улс гэхэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хөрөнгө оруулж байв. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Баянхонгор аймагт арабын тал 100 хүүхдийн ортой цэцэрлэг барьж өгөхөөр гэрээ байгуулаад бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Энэ бүхэн Монгол Улсыг гэсэн арабуудын сэтгэл юм. Монгол Улсын хөрөнгө оруулагч, дэмжигч гэдэг нь мөнөөс мөн билээ. Мөн манай улсад сүүлийн үед монголчууд ихээр аялдаг болсон. Бид монгол түмнээ хууль ёсны хүрээнд ая тухтай аялуулаад буцаахыг эрхэм болгосоор ирсэн дээ.
-“100 гаруй гадаад иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхэлж байна. Албадан гаргах ёстой” гэдэг шаардлагыг тавьж байгаа. Энэ асуудалд та тайлбар өгөхгүй юу?
- Энэ хүмүүс бол бэлтгэл хангагч нар л даа. Монгол Улсын хуулийн дагуу визээ мэдүүлээд 90 хоногийн визтэй орж ирсэн. Хуулийнхаа дагуу дахин нэг удаа визээ сунгуулах эрхтэй. Ер нь арабын өндөр дээд хэмжээний хүмүүс дэлхийн аль ч улс оронд явсан өөрийн бэлтгэл хангагч нартайгаа явдаг. Туслагч нартайгаа, тогоочтойгоо, эмчтэйгээ, машин засварчинтайгаа, шонхор маллагчтайгаа гээд бэлтгэл хангах гэж эхлээд орж ирдэг. Дараа нь хууль дүрмийнхээ дагуу шонхор баригч нар нь ирдэг. Тэгээд баг болж, орон нутагт зорчдог. 100 гаруй иргэний хувьд бүгд хууль, дүрмийнхээ дагуу бичиг баримттайгаа явж байгаа. Түүнээс биш манай улсад ирээд хууль бусаар хөдөлмөр эрхлээд байгаа асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хэрэв бид ямар нэгэн зөрчил гаргавал холбогдох байгууллагуудаар шалгуулаад явна.
-Та бүхэн хууль, дүрмийн дагуу Монгол Улсад шонхор барих үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл зарим иргэд гүтгэн доромжилж байна гэлээ. Та бүхнийг хамгаалах механизм ажиллаж чадаж байна уу?
-Яг үнэндээ сэтгэл дундуур байна. Хамгийн сүүлд гэхэд Төв аймгийн Сэргэлэн суманд манай отог дээр 20 орчим хүн ирж, тэд хавийн иргэдийг турхирч бидний эсрэг дайрсан. Бид “Манай отог руу төчнөөн тооны иргэд дайрч орох гэж байна” гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад олон удаа өгсөн. Манай отгуудын үүдэнд тухайн машинуудаа зогсоогоод, ямар ч гарч орох боломжгүй, хорьсон. Дотор нь сахрын өвчтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс ч байсан. Гэвч энэ асуудалд цагдаагийн байгууллага цаг алдахгүй арга хэмжээ авч өгөөгүйд бид үнэхээр сэтгэл дундуур байгаа. Тухайн иргэд биднийг доромжилж, шашин шүтлэг ёс заншлыг минь хүртэл уландаа гишгэсэн. Бид өдөрт таван удаа мөргөл хийж, мөргөл хийсэн газраа үнсдэг. Гэтэл тухайн газар орж ирж, гуталтайгаа дэвсэлж хүртэл бичдэг хийж байсан үүнд бид маш их эмзэглэж байгаа. Бид гэмт хэрэгтэн, хулгайч нар биш. Лайв хийж олон нийтэд арабуудын талаар ташаа мэдээлэл тарааж, турхирч буй иргэн Цэгмид болон Г.Солонго нарыг хуулийн байгууллага шалгаж, зохих хариуцлага хүлээлгэнэ гэж найдаж байна. Бидний барьсан шонхор шувуунуудыг байгальд тавина гэж хүртэл авирлаж байсан. Үүнээс л харахад тэр хүн шонхрыг хөөрхий минь эвий минь гэж байгаа боловч цаад утгаараа шонхрыг хайрлаж хамгаалах сэтгэлгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Бид өвчилсөн шонхрыг хүртэл авчирч, эмчилж амь насыг нь авран хамгаалдаг. Ингэж хайрладаг. Яг үүн шигээ Монгол оронд ч хайртай шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.36
Энэ бохир бизнесээ цуцал даа Олон жил хэл эм хэрүүл дагуулж монголчуудын дургүйцэл хөдөлгөж байгаа асуудал шүү Тэгээд ч шонхор шувууг эцэг өвгөд маань дээдэлж ирсэн шүтээн
Хариулах202.70.44.46
Арабууд дарга нарыг бэлэг сэлтээр хуураад дураараа дургиж байдаг, хөөж явуулвал таарна, эд нар манай улсын хөгжил дэвшилд ямар нөлөөтэй гэж.
Хариулах122.201.31.223
ОУ-д нэр хүндгүй болно доо ОХУ шигээ тэдний захиалгаар.Нүүдлийн шувууг хаанаас ч барьж болно.Тэр Цэгмэд Солонго гэгчийг шалгах хэрэгтэй
Хариулах103.57.94.128
Арабуудын бөгсийг сайн долоо. Бичлэг харж байхад тэр барьсан тагтаа, ногтруунаас эхлээд бхйгаль орчинд хайр гамгүй хандаж байгаа биз дээ.. Ямар ч байсан дураар авирла байгаа гадаадынханд энэ улс эзэнтэй гэдгийг мэдрүүлж байгаа нь сайн.
202.126.91.223
Yg zuw
62.55.205.86
Бидний тайван орхиод гэртээ харьцгаа, Монголчууд танай нутагт очоод тань шиг авирласан бол шоронд сууж байгаа шүү.
Хариулах66.181.190.119
Халтар бишданууд зүгээр л зайлж үз.
Хариулах66.181.161.96
mal ork sda
49.0.130.13
Ах дүү ч гэх шиг эх нутгаас минь зайлвал таарна
Хариулах66.181.161.216
Тонил цаашаа
Хариулах