Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидатай хоёр талын уулзалт хийсэн.
Уулзалтын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэж буйтай холбогдуулан нисэх буудлыг өргөтгөх чиглэлд Японы тал үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Фүмио Кишида Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй хэмээн мэдэгдэв.
Мөн Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа Япон Улсад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хойшлуулах шийдвэр гаргасныг Монгол Улс ойлгож, хүлээн авсанд талархал илэрхийллээ.
Монгол, Японы Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх талаар мөн ярилцав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.97
Япон руу зэвсэг зарах гэсэн юм биш үү. Ккк
Хариулах