Умард Атлантын цэргийн эвлсийн ЕНБД Йенс Столтенберг ажлаа хүлээлгэж өгчээ. Түүний халааг Нидерландын Ерөнхий сайд асан Марк Рютте авч, өнөөдрөөс үүрэгт ажилдаа орж байна.
Йенс Столтенберг хэдий УАЦЭ-ийн ажлаа өгсөн ч Мюнхений Аюулгүй байдлын конференцийн тэргүүнээр томилогдохоор болсон, тушаал нь ирэх оны хоёрдугаар сард гарна гэсэн мэдээлэл хэвлэлээр явж байна.
Тэрбээр УАЦЭ-ий тэргүүний хувиар хийсэн сүүлийн мэдэгдэлдээ Украины дайн, Афганистанаас АНУ-ын цэрэг гарч явсныг бүтэлгүйтэл гэж нэрлээд "Өнгөрсөн 10 жилд дэлхий илүү аюултай болсон, УАЦЭ ч тэр хэрээр хүчтэй болсон" гэж онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна