“Оросын төмөр зам” Узбек, Монгол, БНХАУ руу жуулчны галт тэрэг аялуулна

Zuv.mn
2 цаг 39 минутын өмнө

ОХУ-ын төрийн өмчит РЖД /“Оросын төмөр зам”/ компани Узбекистан, Монгол, БНХАУ руу аяллын галт хэрэг явуулахаар болжээ. Сүүлийн үеэд албан бусаар дэлгэрээд байгаа Галт тэрэгний аялалыг оросууд албан ёсоор бизнесийн шинэ бүтээгдэхүүн болгохоор шийдсэн бололтой. 

Уг ажлыг БРИКС-ийн гишүүн орнуудын хооронд бизнесийн харилцааг өргөжүүлэх боломжуудын нэг хэсэг болгон хөгжүүлж байгаа гэж РЖД компанийн охин компани “РЖД Тур”-ын захирал Роман Бараковских хэлсэн байна. Узбекистаны талтай хэлэлцээр эхлүүлээд байгаа бөгөөд ажил хэрэг нь урагштай байгаа гэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна