Сонгууль 2024: ТУЛГАТ-ын багт хэн багтсан бэ?

Х.Есү
2024/10/02

Баянзүрх дүүргийн Ардчилсан Намаас орон нутгийн сонгуульд Ардчилсан намын шинэ үеийн залуу лидер Майнбаярын Тулгатаар ахлуулсан 43 нэр дэвшигч өрсөлдөж байна. Баянзүрх дүүрэгт олон жил ажиллаж амьдарч буй жижиг дунд бизнес эрхлэгчид, гэр үйлдвэрлэгч, фермер, усны инженер, оёдлын үйлдвэр эрхлэгч, бага болон дунд сургуулийн багш, өрхийн эмч нараас гадна Монгол Улсын зөвлөх инженер, Анагаах Ухааны доктор, Төрийн удирдлагын доктор, банкир, инженер мэргэжилтэй залуус 43 хороонд өрсөлдөж, ДҮҮРГЭЭ АВРАХААР нэгджээ.

АН багаараа ялж чадвал Майнбаярын Тулгатыг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллуулахаа зарласан нь улс төрд цоо шинэ жишиг тогтоож байна.

Сүүлийн 8 жилийн хугацаанд утаа, түгжрэлийг огт шийдэж чадаагүй Монгол Ардын Намтай хариуцлага тооцох сонгуулийн өдөр айсуй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна