НИТХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Өнөр бүсийн иргэд сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажил болоод цаашид хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар иргэд олон нийтэд танилцууллаа.
Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэг 2600 орчим гаражийг буулгаж 9.5 га газрыг чөлөөлж явган зам, дугуйн зам, тоглоомын талбай, сагсанбөмбөгийн талбай, авто зогсоол, ногоон байгууламж зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ. Цаашид гараж буулгасан талбайд инженерийн шийдэлтэй давхар зогсоол, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Сонгинохайрхан дүүргийн Өнөр бүс нь орон сууц хороолол ихтэй бүс учраас өнгөрсөн хугацаанд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон сууцны гадна дулаалга, дээврийн засвар, лифт, орц, цэвэр бохир усны шугам хоолойн засвар шинэчлэлийн ажлууд хийгдсэн байна. Үүнээс гадна орон сууцны хороолол дундах авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах ажлууд хийгджээ.
Уулзалтад ирсэн иргэдийн зүгээс дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд МАН-аас нэр дэвшиж буй дүүрэг, нийслэлийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ.
Уулзалтын үеэр иргэд хотын даргаас цаашид хийгдэх бүтээн байгуулалт болоод хороо дүүрэгт тулгараад байгаа асуудлын талаар тодруулж хариулт авлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна