Г. Жаргалсайхан: Хамгийн олон км авто зам баригдсан 23, 28, 35 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ

Х.Есү
2024/10/02

Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 23, 28, 35 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. МАН-аас нийслэлийн хэмжээнд дэвшүүлж буй “ШИНЭ УЛААНБААТАР-ХОТЫН СЭРГЭЛТ” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Гачууртыг Дарь-Эхтэй холбох авто замын ажил тус хороодын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрснөөс гадна хорооны дундуурх авто замын ажил эрчимтэй хийгдсэн.

Уулзалтын үеэр иргэд сонгогчдын хэлж буй санал хүсэлт 2020 оны ДИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үеийнхээс илүү өргөн агуулгатай болжээ. Үүнээс харахад өнгөрсөн 4 жилийн хугацаанд иргэдийн амьдрах орчинд нь шаардлагатай анхдагч хэрэгцээг нь хангахуйц хөрөнгө, оруулалт бүтээн байгуулалтыг хийж чаджээ гэсэн урам авлаа. Хүрэлцэн ирж мөрийн хөтөлбөртэй танилцаж, үнэтэй саналаа хэлсэн иргэн бүрд талархал илэрхийлье. Санал бүрийг ажил хэрэг болгохын төлөө хичээж ажиллах туршлага, иргэдийнхээ итгэлийг даах хариуцлага бидэнд бий.

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооноос дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд хорооны Засаг дарга Б.МӨНХБАТ нэр дэвшиж байна. Түүний хувьд 35 дугаар хороо байгуулагдсан цагаас эхлэн хорооны Засаг даргаар ажиллаж, иргэдийнхээ санал хүсэлтийг шат шатандаа уламжлан ажил хэрэг болгож чадсан. Үүний үр дүнд 35 дугаар хороонд авто замын төсөл 2 байршилд, 3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий тохижилтын ажил 2 байршилд, худаг, сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад манлайлан ажилласан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо буюу Хужирбулангийн иргэдийн дүүрэгт төлөөлөхөөр Засаг даргын орлогч Д.ДАВААСАМБУУ нэр дэвшиж байна. Түүний хувьд 2021 оноос эхлэн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж энэ хугацаанд дүүрэгт хийгдсэн бүхий л хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж ажилласан. Дүүргийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг том зургаар нь харж, нэг бүрчлэн мэдэх хүний нэг. Тиймээс түүний туршлага, мэдлэг БАЯНЗҮРХИЙН СЭРГЭЛТ-ийг авч ирнэ.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайгаас ДИТХ-ын сонгуульд тус хорооны Засаг дарга М.ПҮРЭВДОРЖ нэр дэвшиж байна. Иргэдтэйгээ хамгийн ойр, эргэх холбоотой ажиллаж чадсан түүнийг Улиастайн иргэдийг төлөөлж чадна хэмээн итгэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улиастайн 23 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор, цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор боловсролын хүртээмж нэмэгдсэн. Авто замын төслүүд хэрэгжсэнээр иргэдийн амьдрах орчны чанар дээшилж, айл бүрд бодит хөрөнгө оруулалт болсон гэдэгт эргэлзээгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна