Л.Гантөмөр: Бүсчилсэн хөгжлийн чиглэлээр яг одоогийн байдлаар бидэнд нэгтгээд харчихсан зураг алга байна

Zuv.mn
2024/10/03

УИХ-ын чуулганаар Засгийн газраас боловсруулсан Монгол Улсыг 2025 онд хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Жаргалсайхан "Төлөвлөгөөнд "Бүсчилсэн хөгжил"-ийн талаар тодорхой зорилтууд тусаагүй байна" гэсэн асуултыг тавьсан. 

Түүний асуултад Засгийн газрыг төлөөлж Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр "Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөг бодитой хийх шаардлага тулгарч байгаа. Тиймээс бид 2024 оны төсвийн тодотголд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах чиглэлээр 60 тэрбум төгрөг төсөвлөсөн. Шадар сайд С.Амарсайханы шууд удирдлага дор Ажлын хэсэг байгуулж, бүсчилсэн хөгжлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг цуглуулж байна. Та бүхэн хүсвэл Ажлын хэсэгтэй холбогдож, санаа оноогоо тусгаарай. Яг үнэнийг хэлэхэд Бүсчилсэн хөгжлийг яаж хийх вэ. Аль аймагт ямар үйлдвэр баривал зөв бэ гэдэг дээр бидэнд нэгтгээд харчих зураг одоогоор алга байна. Тэгэхээр, Бодлогын баримт бичиг боловсруулах ажил нэлээд цаг авч байгаа шүү, гишүүн ээ. Би өнөөдөр анхныхаа чуулганыг хийж байна. Ямартай ч бидний бодлого бүтэн байх ёстой. Бүрэн байх ёстой, хурдтай явах ёстой гэдэг л баримжаатай байгаа" гэж хариуллаа.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.64
    2024/10/03

    ямар шог юм бэ. Бүсчилсэн хөгжил гээд яриад4 0 жил гаруй болж байна одоо болтол ямар ч бодлого байхгүй нөгөө төсөөлөл вижн гэдэг нь огт алга шүүдээ. мянгуужны үлгэр. төвлөрсөн уналт гэдэг нь энэ байх. 4 сая хүн хотдоо төвлөрөөд автобусанд амьдралаа бараад. шээс баасандаа умбаад

    Хариулах