УИХ-аар байгуулсан Түр хороог удирдаж "Нүүрсний сонсгол"-ыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр фэйсбүүк хаягтаа мэдэгдэл гаргажээ.
Сонголд дуудагдаж оролцсон "Эко глобал ложистик" ХХК Б.Энхбаяр гишүүнийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд өгсөн юм байна. Тиймээс тэрбээр тус шүүхэд хандан хүсэлт, тайлбар өгснөө ийнхүү олон нийтэд нээлттэй тавьсан байна.
Тэрбээр албан хүсэлтээ "Нүүрсчид нүүрсний сонсгол хийгдэж, илчлэгдсэндээ хорсож, илчлэгдсэн хулгайгаа дахиж хөндүүлэхгүй байж хэргээ замхруулах, цаашилбал эрх мэдлээсээ салж шоронд орохгүй байхын тулд шүүхээр дамжуулж нүүрсний сонсгол зохион байгуулсан УИХ-ын Түр хорооны даргаас “өшөө авч”, айлгаж амыг нь үдэх ажиллагаа хийсээр байгаа. Одоогоор гурван ч шүүхэд. Өнөөдөр нүүрсчид “ялж” байгаа. Тэд ард түмнийг мартамхай, нэхэл хатуу биш, нүглийн нүдийг гурилаар аргалчихна гэдэгтээ итгэж байгаа. Шүүхийн энэ асуудал нь хувь иргэн хоорондын асуудал биш Монгол улсын Үндсэн хуульд заасан институт хоорондын, эрх мэдэл хуваарилах онол ба хэрэгжилтийн хувь заяатай холбогдох жишиг прецедент болох үр дагавартай гэж үзэж шүүхэд хандсан тайлбар, хүсэлтээ нээлттэй тавьж байна. 2024.10.04" гэсэн тайлбарын хамт нийтэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.240
зоригтой байгаарай сайдаа бид таныг дэмждэг шүү анх шүгэл үлээсэн хүн та шүү таны хүчээр шуналт бясаанууд ил болсон шүү шүүх гэж бас нэг дампуу болж дээ энэ л хамгийн аюултай даа
Хариулах66.181.180.249
Энэ хэргииг замхруулах гэсэн хорсогчид тантаи мөр зэрэгцээд суухаар барахгүи нөгөө хахуульч шүүгчид нь хамтарч баина шүү дээ Үүнд көөк Хүрэлсүх зангарагтаи тэмцэх чадал баина уу???!!
Хариулах202.9.40.201
ямар нийгэм болоо вэ?
Хариулах66.181.191.251
Хуулиа биелүүлэх шудрага ёсыг хэвшүүлэхэд мэргэжлийн өндөр түвшинд үүргээ гүйцэтгэсэн гишүүн Энхбаяр ялна ялах ч ёстой эс тэгвээс Монгол улсад хуулийг зөвөөр хэрэглэх шудрага ёс хэзээ ч тогтохгүй Олон нийт төр хохирох бизээ
Хариулах66.181.177.240
Хийсэн хэргийг нь ухаад гаргаад ирлээ гэж шүүхэд өгөөд байгаа юм биш үү. Хийсэн хэргийг нь ярьсан хүн шүүхэд очиж байгаа бол хийсэн этгээдүүд нь бүр юунд очих вэ??????????? Шок. Энэ хүмүүсийнхээр бол нүүрсний хулгайг хийх биш илрүүлэх нь л буруу юм байна, ёоооооооо
Хариулах