Монгол Ардын Намын дэргэдэх SDY Социал демократ Монголын залуучуудын холбоо энэ удаагийн орон нутгийн сонгуульд 18-35 насны 1000 залууг илгээсэн.
Нэр дэвшиж буй 1000 залуугийн хувьд залуучууд өөрийн хороо, дүүрэг, аймаг, сум, нийслэлийн тулгамдсан асуудлыг хэн хүнээс илүү мэддэг, хүлээн зөвшөөрөгдсөн, салбар бүрд мэргэшсэн ур чадвартай залуус багтаж байна.
Энэ хүрээнд SDY холбооноос залуучуудын сонгуулийн компанид ажилд дэмжлэг болох үүднээс "SDY-1000" төслийг 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ.
Төсөл хэрэгжсэнээр дэвшилтэт хөгжлийн стратегийн хүрээнд холбооноос хийгдэх ажлуудад нэгдэх, нэр дэвшигчдэд залуусыг сурталчлах зэрэг олон давуу талууд бий болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна