А.Амартүвшин TEDxKhanuul 2024 арга хэмжээнд илтгэл тавилаа

Х.Есү
2 цаг 58 минутын өмнө

TEDxKhanuul 2024 арга хэмжээ өнөөдөр “Гэгээнтэн” кино театрт зохион байгуулагдав. Гучаад жилийн өмнө Калифорниад дөрөв хоног үргэлжилсэн чуулга уулзалтыг анх зохион байгуулснаас хойш TED нь дэлхийг өөрчлөх маш олон шинэ санаануудыг дэмжих үйл ажиллагаа болон хөгжсөн гэдэг. 

TED -ийн гол зорилго бол шинэ, үнэ цэнтэй санаануудыг дэлхий нийтэд нээлттэй түгээх, хуваалцах юм. TED нь TEDxUlaanbaatar, TEDxLondon, TEDxShanghai, TEDxKhanuul гэхчилэн зөвхөн газар, хотын нэрээр нэрлэгдэж, тухайн газарт буюу тухайн газрын авьяаслаг, чадварлаг хүмүүс оролцож шинэ санаагаа хуваалцдаг гэсэн үг.

Энэ удаагийн TEDxKhanuul 2024 арга хэмжээний илтгэгчээр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин сонгогдож илтгэл тавилаа. А.Амартүвшин Дэлхийн топ 50 сургуулийн 37-рт эрэмбэлэгддэг Австралийн Монашийн их сургуулийг гадаад харилцаа, эрхзүй мэргэжлээр бакалавр, Деакины их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 

TEDxKhanuul 2024 арга хэмжээний үеэр А.Амартүвшин нь хэрхэн суралцсан түүхээ залуучуудад хуваалцаж, алдаж оносон сургамжаа ч дэлгэжээ. Английн Ковентри их сургуульд элсэн орсон ч яагаад Монашийн их сургуулийг сонгох болсноо ч ярьсан байна. 

Тэрээр илтгэлийн төгсгөлд “Дэлхийн топ сургуулиас амьдралдаа олж авсан үнэт зүйл бол судалгаанд суралцсан явдал. Энэ чадвар ажлыг амжилттай хийх гол түлхүүр минь болдог. Судалгаагүй зүйл Шүншиггүй бурхантай адил аа” гэж онцолжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна