Үндэсний эвсэл сөрөг хүчний орон зайг нөхөж эхэллээ

Х.Есү
2024/10/07

Гуравдагч хүчний орон зай

Монголын улстөрд намуудын эвсэл тууштай үйл ажиллагаа явуулсан тохиолдол цөөн. 1992 оны сонгуульд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Ногоон Нам эвсэл байгуулж, дөрвөн суудал авсан нь анхных байлаа. Удаах сонгуулиар ардчиллын гэх тодотголтой намууд “Ардчилсан холбоо” эвслийг байгуулж, парламентад 50 тойрогт ялж, амжилттай оролцон, засгийн эрхийг авсан ч фракц, бүлэглэл, хувийн эрх ашгаа урьтал болгосноос дотроо “хөлөө жийлцэн” төрийн хямралд хүргэж байсан удаатай. Түүнээс хойш Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Намын “Шударга ёс” эвслийг эс тооцвол УИХ-ын сонгуульд оролцсон жижиг нам, эвслүүд парламентад нэг суудлаас хэтэрсэнгүй. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг үнэнээр нь дүгнэж харвал гуравдагч хүчний үүргийг манлайлж ажиллаарай гээд ард түмэн ХҮН гэдэг намд итгэл хүлээлгэн парламентэд бүлэг байгуулах хэмжээний санал өгсөн ч харамсалтай нь тэд олон жил бугшсан эрх ашгийн чөтгөрийн тойрогт орж, сайд, даргын сандал ширээгээр ард түмний сонголтыг сольчхоод нам гүм боллоо. Тэгэхээр 

Сөрөг хүчний ширүүн нүүдэл

Үндэсний эвсэл сөрөг хүчний үүргийг зүгээр ч нэг үлгэн салган биелүүлсэн нэр зүүхгүй гэдгээ харуулж эрх баригчдын хуулийн хулгай, төсвийн луйварыг илчлэн, зоригтой дуугарах амбицтайгаа харуулж эхэлсэн. Нэг “хөнжилд шургалж” сэм шивнэлдэж, хулгай хуйвалдаанаа нуух зорилгоор 

. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах үндэслэл болж улстөрийн бүүм болох нь ч бараг тодорхой байна. Монголын парламентын түүхэнд төсвийн хяналтыг сөрөг хүчний байр суурийг эзэлж байгаа нам, эвсэл удирдаж эрх баригчдыг дураараа туйлахыг хазаарлаж, хулгай луйврыг нь иргэддээ ил болгож ирсэн уламжлалтай. Тийм байж эрх мэдэл, хяналтын тэнцвэртэй байдал бий болдог нь ч жам болж. Харин энэ удаад сөрөг хүчнээсээ төсвийн зарлагаа нуух гэсэн оролдлого нь улаан цагаандаа гарсан улстөрийн тэнэглэл болж байна. Тэгэх тусам тэг голоор нь гэж

 Мөн тэд даатгалын сангуудыг хоосолсон луйвраа иргэдээр төлүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулсан заалтыг хүчингүй болгуулахаар зоригтой дуугараад байгаа нь эрх баригчдад “хатуу боорцог шүү” гэсэн сануулга болох биз. Хэн нэгнээс ажил, үйлчилгээ авсныхаа төлөө тухайн хүний нийгмийн даатгалыг төлдөг дэлхийд байхгүй гажиг заалтыг хүчингүй болгох, хүн бүр эсэргүүцэх нь ойлгомжтой луйварыг таслан зогсоохыг ард иргэд дэмжих нь дамжиггүй. Тэгэхээр 

 Цаашлаад төрийн шийдвэрт мэргэжлийн экспертүүдийн зөвлөгөө дүгнэлтийг үндэслэж,  соёлтойгоор шүүмжлэлтэй хандана гэдгээ илэрхийлсэн нь улстөрийн хоосон попролтоос хол байна гэсэн үг болж байна.  

Жижиг намуудын том нүүдэл

Улс даяар орон нутгийн сонгууль эхэлсэнтэй холбоотойгоор улстөрийн амьдралд аймаг, нийслэл, сум дүүргийн удирдлагыг гартаа авахын төлөөх өрсөлдөөн өрнөж байна. Тэр дундаа нийслэлийг ямар нам, эвсэл удирдах вэ гэсэн нүүдэл бүр ч ширүүсэх шинжтэй. Нийслэлийн МАН-ын хороог сайд, УИХ-ын гишүүний албыг ч “дэнчинд” тавьчихсанаасаа болж мээрийн суудалдаа үлдэхийн тулд хог түүх шахан махийж яваа Х.Нямбаатар “базаж” байгаа бол нийслэлийн Ардчилсан намыг НИТХ-аар хэлэлцсэн болгоныг шахам болох бүтэхгүйгээр дуудаж попордогоосоо ард иргэдийн дунд байдаг л нэг манкурт болчихсон гудиггүй эр удирдаж орж байх. МАН-ынхны суудлаа алдахгүйн тулд унтаж байгаад сэрсэн юм шиг юм юм руу үсчин “чичирч” байгааг зад шүүмжилж байхын оронд хүүхдийн байгууллагын ажлыг өөрсдөдөө наачихсан явааг ч иргэд гайхсаар. Гэтэл парламентад суудалтай ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийнхэн өөрөөр сэтгэж, өнцгөө мэдэрсэн хөтөлбөрүүдийг санал болгоод эхэллээ.

 Мөнхтамгын Төмөр гэж залуу ойрхноос хэд хэдэн удаа улстөрийн хүрээнийхэнд нэрээ гаргаад амжлаа. Нийслэлийн Үндэсний эвсэлийг тэргүүлэх болсон түүнийг улстөрийн хүрээнийхэн маш анхааралтай ажиглаж байна. Эвслийнхэн яагаад М.Төмөрөөр удирдуулан нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох болсон бэ гэдэг асуултад ч хариу хүлээж байгаа. Үндэсний эвсэлийн энэ нүүдэл тодорхой хэдэн учир шалтгаантай байж мэднэ. Монгол улсын хүн амын талаас илүү нь амьдарч алхам тутам эрх ашиг нь зөрчигдөж байдаг нийслэлийг гартаа авах, үгүй юмаа гэхэд хяналттай, хүчтэй сөрөг хүчин байх амбицаа нийслэлд бий болгохтой холбоотой гэсэн логик урган гарна. Тэгвэл яагаад тэр гэж. Судлаад үзвэл М.Төмөр ОХУ-д хуулийн чиглэлээр, тэр дундаа хууль сахиулах мэргэжлээр боловсрол эзэмшиж ирээд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшиж өнөөх алдартай нүүрсний хулгай, дуулиан тарьсан койны луйвар, мөнгө угаалтын онц хүнд гэмт хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгаж улсын төсөвт 40 гаруй тэрбум төгрөгийг төлүүлсэн нөхөр байна лээ. Тэгэхээр Үндэсний эвслийн нүүдэл нийслэл төсөв мөнгөө өөрсдөө толгой мэдэж зарцуулдаг болсон, олон тэрбум төгрөгийн бонд гаргаж хяналтгүй шахам зарцуулах эрхтэй болсон яг энэ үе 

Дараагийнх нь иргэдэд наалдацтай мөрийн хөтөлбөр. Энэ дундаас “загатнасан газар маажив” гэдэг шиг “Хотын даргыг иргэд шууд сонгодог байх эрх зүйн шинэчлэл хийнэ” гэх заалт анхаарал татаж байв. Сөрөг хүчний орон зайг орон нутгийн түвшинд бэхжүүлэхээр зүтгэж буй Үндэсний эвслийн өнөөдрийн нүүдэл хэн бүхэнд ойлгомжтой л байна. Тэгээд ч ард түмний санал, сөрөг хүчний байр сууриа албан тушаалаар “зарчихсан” АН, гуравдагч хүчний манлайллаа сайдын суудлаар арилжсан ХҮН-д итгэх итгэл илт суларсныг ард түмэн мэдэрсэн энэ үед 

 юм даа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.