Өмнөговь аймгийн ИТХ-д өрсөлдөж буй нэр дэвшигчдээс зорилго зорилт, алсын хараагаараа онцгойрон ялгарч, Өмнөговийн иргэдэд нэн хэрэгтэй ажил, бодлогуудыг хийхээр санал болгож буй хүн бол Чойжилын Батжаргал.
Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр “Шанх транс” ХХК-иа үүсгэн байгуулж, өдгөө 130 хүнийг ажлын байраар хангаж байна. Нэг ажилтны цаана гэр бүлийнх нь таван хүн байдаг гэж үзвэл 700 орчим иргэний өмнө ажлын байраа тогтвортой хадгалах, нийгмийн нөхцлийг нь улам сайжруулах хариуцлага хүлээж, түүнийгээ нэр төртэй биелүүлж яваа. Түүгээр ч үл барам аймгийнхаа төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээгээрээ нийт татвар төлөгч компаниудаас 2023 онд тэргүүлсэн юм. Ч.Батжаргал “Шанх транс” ХХК-иа байгуулснаар зөвхөн ажилчдынхаа төдийгүй Өмнийн говийн тээвэрчдийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болж, шийдвэр гаргах түвшинд хүргэж яваа хүн гэдгийг тээвэрчид онцолж, түүнийг дэмжиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна