УКРАИН: Тэргүүн шугамд байлдаж байгаа цэргүүдийн амьдрах дундаж хугацаа гурван сар байна

Х.Батсайхан
2024/10/09

Украины Дээд Радын хурал дээр фронтод тулалдаж байгаа цэргүүдийн нөхцөл байдалтай холбоотой ноцтой агуулга яригджээ. Тодруулбал, "Фронтын тэргүүн эгнээнд тулалдаж байгаа Украины армийн цэргүүдийн амьдрах дундаж хугацаа гурван сар байна" гэсэн статистик танилцуулагдсан аж. Дээд Радын гишүүн Александр Дубинский телеграм хаягтаа энэ талаар мэдээлсэн байна /https://lenta.ru/news/2024/10/.../. 

"Шинэ цэрэг армид эхлээд нэг сар бэлтгэл хийнэ. Дараа нь хоёр сар тэргүүн эгнээнд тулалдана. Энэ хугацаанд тэдний 70 хувь нь амиа алдах юм уу, шархддаг" гэж тэр хэлжээ. 

Энэ байдал нь украинчуудын цэргийн албанд хандах хандлагыг өөрчилж байгаа талаар Цэрэг дайны эксперт Олег Глазунов мөн илтгэл тавьжээ. 

Украинд сүүлийн үед цэрэгт явж байлдах хүсэлтэй хүмүүс эрс цөөрсөн тул хүчээр дайчлах болсон бөгөөд жишээ нь, танкчин Иван Золотаревыг ажилдаа явах замд нь хүчээр цэрэгт авч явсан гэнэ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.227
    2024/10/09

    БАТ-ҮҮЛ УЛСЫН БААТАР ЗОХИЦУУЛЖ ЧАДАХ БАЙХ ШҮҮ ХЭЛЭЭД НЭГ ҮЗЭЭЧ

    Хариулах
  • 202.9.46.225
    2024/10/09

    Үйлийн үр

    Хариулах
  • 122.201.31.183
    2024/10/09

    Энэ дайныг зогсоох тал дээр ямар хэлэлцээр алгуу,Украйн яллаач ялагдлаач

    Хариулах