Б.Найдалаа: Санал авах байрны хаягны өнгийг солихоос Орон нутгийн сонгуулийн тогтолцооны өөрчлөлт эхэлнэ

Х.Батсайхан
2024/10/14

ХҮН нам Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд ХҮН намаас УИХ-д сонгогдсон гишүүд, Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа тэргүүтэй улстөрчид оролцлоо. 

ХҮН намын хувьд, Орон нутгийн сонгуулиар өмнөх Парламентын сонгуульд авсан хэмжээний саналаа цуглуулж чадсан ч сонгуулийн тогтолцооноос болоод НИТХ-д нэг ч суудал авч чадаагүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа энэ үеэр "ХҮН нам сонгогчдын 15 хувийн саналыг авч чадсан. Ардчилсан нам бас авдаг саналаа авсан. Гэтэл яахаараа МАН дангаараа 90 хувь бүрдүүлдэг юм бэ. Тиймээс бид Орон нутгийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг тавьж, идэвхтэй ажиллах болно гэдгээ зарлаж байна. 

Хамгийн энгийн жишээ хэлэхэд, сонгуулийн санал авах байрны хаяг нь улаан байдаг. Энэ байдлыг болиулах, санал авах байрны хаяг аль нэг намын бэлгэдэл болсон өнгө биш байдаг болгохоос сонгуулийн тогтолцооны өөрчлөлт эхэлнэ" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.