Нийслэлийн АН-ын даргад Х.Болормаа, Ч.Лодойсамбуу нар яригдаж байна

Х.Есү
2024/10/14

НИТХ-ын анхдугаар хуралдаан яг одоо болж байна. 

Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд дахин ялагдал хүлээлээ. Тиймээс Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогтыг хариуцлага хүлээж огцрох ёстой гэсэн саналыг хэд хэдэн гишүүд гаргалаа. Т.Батцогт ч мөн нээлтийн үеэр хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Тиймээс Нийслэлийн АН-ын даргад УИХ-ын гишүүн Х.Болормаа болон УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нар яригдаж байна. 

Тодруулбал  УИХ-ын гишүүн Х.Болормаа нь өмнө нь Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байсан. Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам нийслэлд ганцхан Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан билээ. Тиймдээ ч Х.Болормааг нийслэлийн АН-ын даргаар сонгох талаар ярилцаж байна.

Харин нөгөө талд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн АН-ын дарга болох магадлалтай байгаа юм. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.31
    2024/10/15

    Батбаярын Жаргалан АН болгоё

    Хариулах
  • 66.181.187.31
    2024/10/15

    Моносын Эрдэнэчимэг сайн даа

    Хариулах
  • 66.181.187.31
    2024/10/15

    Ахмад гишүүд л базаж чадна. Бат-Үүл дээр шүү

    Хариулах
  • 103.168.34.96
    2024/10/15

    болормаа СБД дампууруулсан хог доо улс төрөө гэж хог шаарнуудаасаа салж чадахгүй юм

    Хариулах
  • 71.205.4.58
    2024/10/14

    Erh bish UIH-oink gishuun udirdah ni zuv bolov uu?Usirdah ajlqiin turshlaga chuhal shuu

    Хариулах
  • 66.181.185.215
    2024/10/14

    Бага Нуурт бас ялсан шүү дээ

    Хариулах
  • 103.212.119.235
    2024/10/14

    Х.Болормаа нь Лодойгоо бодвол илүү байх. Сүүлийн хэдэн сонгуульд Сүхбаатар дүүрэгт дандаа Ардчилсан нам ялж байгаа.

    Хариулах