УИХ-ын хяналтын сонсголыг зохион байгуулах журмыг нарийвчилна

Zuv.mn
2024/10/15

Өнөөдөр УИХ-ын дөрвөн Байнгын хороо хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  • УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

Төрийн байгуулалтын байнгын хороо

  • “Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

Хууль зүйн байнгын хороо

  •  Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай/

Ёс зүй, дэгийн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна