Д.Ихбаяр ирэх дөрвөн жил 40 төлөөлөгчтэй МАН-ын бүлгийг зангидаж ажиллана

С.Гандэлгэр
Өчигдөр 13 цаг 11 минут

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өчигдөр (2024.10.14) болж, Хотын даргаар Х.Нямбаатарыг, НИТХ-ын даргаар А.Баярыг сонгосон билээ. 

Тэгвэл 40 төлөөлөгчтэй үлэмж том МАН-ын бүлгийг ирэх дөрвөн жил Д.Ихбаяр зангидаж ажиллахаар болсон байна. Түүний хувьд өмнөх НИТХ-ын бүтэцэд ч 34 төлөөлөгчтэй МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд энэ удаад ч Х.Нямбаатар тэргүүтэй 40 төлөөлөгч Д.Ихбаярт дахин итгэл үзүүлж, бүлгийн даргаараа сонгожээ. 

Д.Ихбаярын хувьд НИТХ-д хоёр дах удаагаа сонгогдсон бөгөөд 2020-2022 оны хооронд Нийслэлийн засаг даргын орлогчоор, 2022-2024 оны хооронд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. 

Төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа нүхэн гарц, замын засвар шинэчлэлд 135 гаруй тэрбум, боловсролын салбарт 38 гаруй тэрбум, эрүүл мэндийн салбарт 33 тэрбум, орон сууцны дээвэр, фассат янзлахад 4.6 тэрбум, хорооны барилга, дулаан хангамж, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт БГД-т хийгдсэн олон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалтыг төсөвт суулгуулсан юм. 

Мөн түүний хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмж болон газар чөлөөлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж, 24, 28 дугаар хороо орчмыг ЕБС тай болгох, барилгын газрыг чөлөөлүүлэх, сургуулийн барилгын санхүүжилтийг төсөвт суулгах асуудалд онцгой анхаарал хандуулжээ. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.79
    7 цагийн өмнө

    Одоо жаахан зөв тийшээгээ яваад эхэллээ МАН н хөгшин төгцөгүүд бүгд чадарсан хөгшин үнээ ул Сарангэрэл Ба аварга Н.Энхболд Тогтохсүрэн гээд хөгшин үдээрүүдээсээ Оюунаа салчихлаа энэ өвгөн эмгэнүүд хэтэрхий зөнөөд ул тавхай яриад эхэлсэн.Ба аварга бас нахих санаатай байсан даан ч Оюунаа татгалзсан залуучууд одоо шинэлэгээр ажиллах хэрэгтэй эрүү Гантөмөрийг утсан хүүхэлдэй болгосон Оюунаа браво

    Хариулах