Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалай гэж хэн бэ

С.Гандэлгэр
Өчигдөр 17 цаг 00 минут

Нийслэлийн засаг даргаар улиран томилогдсон Х.Нямбаатар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу хоёр орлогчоо томиллоо. Нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин нар томилогджээ. 

Тэгвэл нэгдүгээр орлогчоор томилогдсон Т.Даваадалайгийн танилцуулгыг та бүхэнд хүргэе. 

Нэгдүгээр орлгогч Т.Даваадалайгийн хувьд инженер мэргэжилтэй. Боловсролын хувьд 2011 онд ОХУ-ын СанктПетербург хотын Зам харилцааны их сургуулийг төгссөн. 2017 онд Австрали улсын Күийнсландийн их сургуульд инженер болон менежментийн ШУ-ны Магистр цол хамгаалсан байна. 

Ажилласан туршлагын хувьд

  • 2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер
  • 2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч
  • 2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер
  • 2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер
  • 2020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал
  • 2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер
  • 2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн  техникийн зөвлөх багийн менежер
  • 2021 оноос өнөөдрийн хүртэл “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал
  • 2022 оноос өнөөдрийг хүртэл “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж.





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.200
    2 цагийн өмнө

    Голомтын Баясгалангын цэрэг хотыг удирдахнээ

    Хариулах
  • 122.201.31.79
    7 цагийн өмнө

    Боловсрол өндөр байнаа гэдэг чинь энэ хирээрээ ажилдаа эзэн болно гэсэн үг.Муухай авилгач хулгайч нарыг бүү өөртөө ойртуул шууд өшиглөөд зодоод хөөгөөд явуул хотын хөгжилд өөриймсөг сэтгэлээр хандаарай Нямбаатарыгаа хааяа дарж бай наадах чинь хамаагүй хадуурчихдаг тал бий шүү амжилт залуусаа алаад өг

    Хариулах
  • 71.205.4.58
    21 цагийн өмнө

    Bolomjiin huu yum uu daa Amjilt husie

    Хариулах