Б.Энхбаяр гишүүний хэлсэн, банкны эздээс санхүүжилт авсан гишүүд хэн, хэн бэ

Zuv.mn
2024/10/17

УИХ-ын чуулганаар Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чухал асуудал хөндлөө. Тэрбээр УИХ-ын сонгуульд банкны эзэд гишүүдэд хандив өгч хууль зөрчсөн гэж мэдэгдсэн юм. Тодруулбал, "Монголын улс төрд хэн байх, байхгүйг банкны эзэд шийддэг болсон. Аль гайгүй салбар руу ордог боллоо. Сүүлд эрчим хүч рүү орж байх шиг байна. Бид байдлыг арилгая гэж сүүлийн хоёр, гурван Парламент дамжиж ярьж байна. "Эрдэнэт"-тэй холбоотой асуудлаас болоод банк өөрөө бизнес рүү ордгийг болиулъя гээд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Улс төрийн нөлөөллийг нь багасгая гээд улс төрийн намд хандив өгөхийг хориглосон. Гэтэл 2024 оны сонгуульд гишүүдэд хамгийн их хандив өгсөн хүмүүс нь банкны эзэд байна. Энэ байдлыг Монголбанк хянадаг уу. Банкны эзэд энэ танхимд сууж байгаа хүмүүсийн хэдэн хувьд хандив өгч, шийдвэр гаргаж байгаа вэ гэдэг дээр Монголбанк ажиллаж байна уу" гэж асуусан. 

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Банкны тухай хуулийн 7.1-т банк юу хийж болох вэ, юуг болохгүй вэ гэдгийг заачихсан байгаа. Банк бол банкны үйл ажиллагаа эрхлэнэ гэж заасан. Харин банкны эзэн бол... Өнөөдөр системийн таван том банк хувьцааныхаа 10 хувийг зах зээлд гаргачихсан, 73,000 хувьцаа эзэмшигчтэй болсон. Энэ хүмүүстэй холбоотой заалт энэ хуульд байхгүй. Эдгээр хүмүүс банкны хувьцаа эзэмшихийн хажуугаар өөр бизнес рүү орлоо гэхэд Монголбанк хяналт тавьж ажилладаггүй" гэж хариуллаа.   

Чуулганы үеэр яригдсан энэ асуудал ямартай ч УИХ-ын танхид банкны эздийн гар хөлүүд сууж байгаа, тэд лоббиг нь хийж ажиллана гэдгийг олон нийтэд ойлгуулж өглөө. Сэтгүүлчдэд мөн банкны эздээс хууль зөрчиж хандив авсан гишүүд хэн, хэн бэ гэдгийг олох даалгавар өгчихлөө. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.34
    2024/10/17

    Эрчим хүч рүү орчлоо гэжийшт яанаа яана үнээ нэмнэ гэжуга бид л балрах юм даа за яах вэ? галзуурцгааж л бай

    Хариулах
  • 103.168.34.215
    2024/10/17

    ene Lhgvasuren , ter Javhlan ed l bankaar toglood bn gej mergejiliin buh humuus yrij bg shuu ! harin ene 2 zasgiin terguuniig buren atgaad bn uu ? humuus harj bn .

    Хариулах