“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийн үеэр Г.Дамдинням гишүүн "Ирэх оны төлөвлөгөөнд оруулсан байсан Дарханы арьс ширний цогцолборыг унагачихсан байна. Яагаад унагачихав. Хоёрдугаарт, хиймэл дагуулын асуудал дээр Цахим хөгжлийн сайд хариулт өгөөдөхөөч. Төмөр замын төслүүд шиг л юм сонсогдоод байх юм. 4-5 дахин өндөр үнээр л хийх гэж байгаа юм шиг яриад байгаа юм. гэв.
Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг түүний асуултад "Зураг төсөв бэлэн эсэх, хариулах хүн байгаагүй гэдэг шалтгаанаар аваагүй. Авбал хууль зорчих байсан учраас аваагүй байх шүү. Төлөвлөгөөнд эхлээд байгаагүй, Б.Батбаяр гишүүн зарчмын зөрүүтэй саналаар оруулж ирсэн" гэв.
Хиймэл дагуултай холбоотой асуудалд Цахим хөгжлийн сайд Ц.Баатархүү "Харилцаа холбооны аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд өөрийн гэсэн хиймэл дагуултай болох нь бол зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Үнэ нь интернэтэд байж байгаа" гэв.
Г.Дамдинням гишүүн "Яг хэдэн төгрөгөөр хийж байгаа юм бэ, тэрийг хэлээд өгчих. Дөрөв дахин үнэтэй байна гээд байна" гэхэд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Хиймэл дагуулыг хийдэг зургаан улс байдаг. БНХАУ, АНУ, ОХУ, Франц, Энэтхэг гэх мэт. Би энэ асуудлыг яриад байгаа гишүүнээс асуумаар байна. Яг аль улсад хямдхан байгаа юм бэ. Хятадаар хийлгэмээр байгаа юм уу. Тийм бол шууд хэлэх хэрэгтэй. Хятадаар хийлгэе ээ, тэнд хямдхан гээд..." хэмээн эгдүүцэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.194
Huviin erh ashig bish ulsiinhaa erh ashigiig bodoochee hudlaa l oriloj ajil gatsaah yum Damdinnyam gishuunee!!
Хариулах103.212.117.86
мэдэж байгаа юм бол тэр улсаа нэрлээчээ. өөрийнх нь яриад байгаа дархан дахь арьс ширний үйлдвэр гацаад ирхээр бусад ажилд саад болохоо боль. !!! ДАМДИННЯМАА.
Хариулах