БНХАУ-ын Элчин сайд Шэн Минжуан эх орондоо очоод Монголын талаар юу ярив

Х.Батсайхан
2 цаг 26 минутын өмнө

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Түүхт ой тохиож буйтай холбоотойгоор хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр төрийн дээд түвшинд харилцан хүчин чармайлт гаргаж буй.

Тэгвэл БНХАУ-ын Элчин сайд хатагтай Шэн Минжуан нутгийнхаа CGTN телевизэд Монгол Улс, БНХАУ-ын харилцааны талаар ярилцлага өгчээ.     

Тэрбээр "Одоогийн байдлаар Монгол Улсын нийт гадаад худалдааны 70 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Хятадын ДНБ-ий 1% өсөхөд Монголын ДНБ 0.6%-иар өсдөг нь хоёр улсын эдийн засаг үнэхээр нягт холбоотой гэдгийг харуулж байна.

1950-1960-аад онд БНХАУ-аас Монгол Улс руу 30 мянга орчим ажилчин илгээж, Энх тайвны гүүр, Улсын их дэлгүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн, Спортын төв ордон гэх мэт дурсгалт газруудыг барихад тусалсан түүхтэй. Эдгээр барилгууд өнөөдөр ч Улаанбаатар хотын оршин суугчдын өдөр тутмын амьдралын чухал хэсэг байсаар байна. Ер нь эдгээр дурсгалт газрууд нь эцэг, эхийнх нь үеийнхний бахархал, сайхан дурсамж үлдээсэн гэдгийг Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ надад хэлсэн.

Хятад улсын тусламжаар барьж байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд очиход хэл ярианы бэрхшээлтэй, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд олон байсан. Гэхдээ та тэдний нүүрнээс үргэлж гэрэлтсэн, аз жаргалтай инээмсэглэлийг харж болно. Тэд бүгд тус төвд сайн асруулж, зарим нь Хятад руу тогтмол очиж эмчлүүлж байгаад маш их баяртай байна. Миний айлчлал тэдэнд Хятадаас илүү их халамж, хайрыг мэдрүүлнэ гэж найдаж байна.

Цаашид ашигт малтмалын боловсруулалт, нар, салхины эрчим хүч, Монголын байгалийн баялаг, Хятадын зах зээл, технологийн харилцан уялдааг хослуулан бүс, замын хамтын ажиллагааг бүрэн дүүрэн ашиглах явдал гэдгийг хэлмээр байна. Цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ ч хоёр орны харилцааны шинэ онцлох үйл явдал, шинэ өсөлтийн цэг болж чадна. Энэ нь хамтын хөгжлийн зорилтыг биелүүлэхэд тус дөхөм болж, хоёр ард түмний хөгжил цэцэглэлт, ногоон байгууламж, сайн сайхан амьдралыг авчрах болно. Тиймээс Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн ирэх 75 жилийн хүсэл биелнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан байна. 

Хоёр улсын төр, засгийн тэргүүнүүд лхагва гарагт тохиосон 75 жилийн ойн өдөр солилцсон баярын захидалдаа хоёр улсын харилцааны шинэ 75 жилийг эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлцгээсэн юм.   



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.118
    1 цагийн өмнө

    Хятадын тагнуулуудтай хамтран ажилласан гээд яруу найрагч Хулан , хамба лам Санждорж , сэтгүүлч Өнөрцэцэг нарыг олон жилийн ял өгч хориод байдаг. Гэтэл ЕС Оюун-Эрдэнэ чинь Хятадтай найзалъя гээд улсаа худалдах гээд пялдагадаад байгаа нь жинхэнэ урвагч юм биш үү.?

    Хариулах
    • 66.181.161.107
      56 минутын өмнө

      ЭНЭ АСУУДАЛ ТУСДАА АСУУДАЛ НАЙЗЫНХАА ӨВРИЙГ УХВАЛ НАРМАЙГ НЬ НЭЭЖ ОРХИДОГТОЙ АДИ ЗҮЙЛ