Х.Баттулга АН-ын ЕНБД-аар П.Нүрзэдийг томилуулхаар "ШАХАЖ" эхэлжээ

С.Гандэлгэр
Өчигдөр 10 цаг 26 минут

НИТХ-ын сонгуульд АН үнэмлэхүй ялагдаж тавхан төлөөлөлтэй болсон. Дүүргүүдийн хэмжээнд ч СБД-ээс бусад бүх дүүрэгт ялагдал хүлээж, тун цөөн суудал авсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт хариуцлага хүлээж, огцрох дүрэмтэй. 

Т.Батцогтийн хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэгддэг. Нийслэлийн АН-ын даргын сонгуулиар гурван нэр дэвшигч өрсөлдөхөд Х.Баттулга Т.Батцогтыг дэмжиж, дарга болгосон түүхтэй.

НИТХ-ын сонгуулиар ч Х.Баттулга өндөр оролцоотой байсныг өнгөрсөн хугацаанд НИТХ-ын сонгуулийн уриа "Хүүхдийн төлөө хот", санаачилсан хуулийн төсөл, олон нийтэд сурталчилж, хэвлэлд хүртэл ярилцлага өгснөөс харж болно. 

Тэгвэл сонгууль болж, Нийслэлийн АН үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Эл ялагдалдаа Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт АН-ын удирдлагууд, тодруулбал Л.Гантөмөр, Н.Ганибал нар холбоотой учраас хамт хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдсэн. 

Үүний араас "Л.Гантөмөрийг АН-ын даргаас буулгаж Х.Баттулга намаа авах гэж байна, Х.Баттулга О.Цогтгэрэлтэй тохирч намын дарга болгохоор болжээ" гэх мэт мэдээллүүд хөвөрч эхэлсэн нь хөшигний ард улс төрийн нүүдэл, толхилцоон, тохироо хийгдэж байгаа гэх хардлагыг төрүүлж буй. 

Тэгвэл Х.Баттулга Нийслэлийн АН-ыг намын дарга Л.Гантөмөрт өгч, ХЭГ-ын дарга асан П.Нүрзэдийг ЕНБД-аар томилуулахаар шахаж байна гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Нэгэнт ялагдал хүлээсэн учраас Нийслэлийн АН-ыг Х.Баттулгын талын хүн дахин удирдана гэдэг хэцүү. Харин АН-ын гал тогоог барих ЕНБД-ын албан тушаалыг авахаар хөдөлж эхэлсэн байх өндөр магадлалтай юм. 

АН-ын даргыг огцруулна, хамтарсан ЗГ-ыг унагааж хоёрдугаар ээлж хоолондоо орно гэдгээс илүү АН-ын томоохон улс төрчид ЕНБД-ын төлөө толхилцоно гэвэл энэ цаг үед хамгийн боломжтой мэт. Одоогоор АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Н.Ганибал ажиллаж байгаа. ЕНБД-ыг АН-ын ҮБХ-ны хурлаар томилно. Энэ хурлаар Н.Ганибал томилогдох өндөр магадлалтай. 

Х.Баттулга талаас П.Нүрзэдийг ЕНБД-аар томилуулахаар хөшигний ард шахалт үзүүлж байгаа ч түүний нөлөө буурсан учраас хүссэнээр болох эсэх нь эргэлзээтэй юм. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.237
    Өчигдөр

    Нүрзэдээ чи шүү.

    Хариулах
  • 66.181.161.245
    Өчигдөр

    Нүрзэдээ чи шүү

    Хариулах
  • 66.181.178.154
    Өчигдөр

    Х баттулга гэдэг нөхөрийгзайлуулаа ч

    Хариулах
  • 202.179.26.167
    Өчигдөр

    АН д дүрэм журам баймаар бас намын дарга гэж хүн баймаар юм Женко Баттулга гэх хүн бүгдийг мэддэг МАФ ын толгойлогч юм уу. Энэ нам бүтэхгүй ээ.

    Хариулах
  • 66.181.161.110
    Өчигдөр

    Энэ Баттулга гэдэг хүн яадын хөшиг гээч юмныхаа ард жайжгар эрүү Гантөмөрийн балбаад нүдээд өмдөнд нь дусагнуулаад байдаг юм уу? битгий хуц гээд салаавч өгөөд байж болдоггүй юм уу? Батцогт ч угаасаа золбин гар л даа үнэндээ чадваргүй гэдгээ харууллаа.Ерөн бол АН үнэндээ сарын тэмдгийн бохирдсон жийрэг шиг болоод удлаа даа Гантөмөр ёстой гоё чаасан юм шүү.АН одоо тарчихаа ах анмыхаа хулмастай суганд бат шигдэж аваад хэвтчихээ энэ нам нам биш боллоо янхан хүүхний доодох шиг хэн дуртай нь ордог гардаг боллоо

    Хариулах