Хувийн бизнесээ дэмжигч Соёлын сайд

Б.Мөнхболд
6 цаг 32 минутын өмнө

Төрд дарга, сайд болсон эрх мэдэлтнүүд эргээд хувийн бизнесээ ил, далдаар дэмждэг байдал манайд гаарсан гэж хэлж болно.

 Тухайлбал, Соёлын сайд Ч.Номингийн төсвийн зарцуулалт, түүний мэдээлэл сошиалд хөвөрч байна.

 Иргэн Б.Цогтгэрэл цахим хуудсандаа “Соёлын сайд Ч.Номингийн "ТэрэлжСүйх" ХХК-д нийт таван удаагийн арга хэмжээнд Төрийн сангаас 243.005.280 төгрөг төлсөн.

Мөн 2025 оны Төсвийн хэлэлцүүлэг гэдэг зардалд 50.000.000 төгрөгийг Төрийн сангаас тушаажээ. Төсөв хэлэлцэж байгаа нь энэ гэж 50.000.000 ууж идэхдээ яахав дээ” хэмээн бичжээ.

 Шилэн дансанд нээлттэй тавигдсан уг мэдээллээс харвал хэлэлцүүлэг, хурал цуглаан нэрээр татвар төлөгчдийн мөнгө “урсаж” байгааг харж болохоор.


Түүгээр ч үл барам өөрсдийн хамаарал бүхий хувийн бизнесээ илтэд дэмжиж байгааг ашиг сонирхлын зөрчил гаргаж байна уу гэж хардах үндэслэл болж буйг энд тэмдэглэе.

 Ч.Номингийн хувьд Монгол телевизийн захирлаар ажиллаж байгаад 2021 оны 1-р сарын 29-нд Соёлын сайдаар томилогдож байсан нэгэн юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.189
    16 минутын өмнө

    ulungiin hort havdar gej shine turuliin edgeshgui uvchin delgereed bn gesen shuu !

    Хариулах
  • 66.181.161.110
    3 цагийн өмнө

    Энэ чинь л монгол шүү дээ манайхаан яах гэж төрд гарч сайдын суудалд тухалсан юм хувийхаа бизнесийг л хөгжүүлэх гэж энэ суудалд суусан үүнийгээ л хийж таараашт.Гайхах юмгүй бүгд л кармаа хэтэвчээ зузаатгахын тулд үгсэн хуйвалдаж нэр төрөө баллан баллан зүтгэж байгааг ойлгохгүй дээ ингээд байгаа юм уу?

    Хариулах
  • 59.153.113.41
    3 цагийн өмнө

    ийМ БАЯН БАЙЖ ӨЛӨН НЬ ДАРАГДАДГҮЙ. ИНГЭЭД БАЙВАЛ НҮГЭЛ БОЛНО.

    Хариулах