СБД-ийн ЗДТГ цэцэг тарихад 267.7 сая, мод тарихад 998.8 сая төгрөгийг нэг компанид шилжүүлжээ

С.Гандэлгэр
2 цаг 35 минутын өмнө

СБД-ийн ЗДТГ "Ойн хайгуул" гэх компанид зөвхөн энэ онд 1.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.

Энэ онд СБД-ийн ЗДТГ-аас "Ойн хайгуул" гэх компанийг "цэцэг, мод тарих" гэх агуулгаар зургаан тендерт шалгаруулсан байна. Энэ нь нийтдээ 1.266 тэрбумын төсөвт өртөгтэй тендер болж байгаа бөгөөд тус мэдээлэл нь нээлттэй мэдээллийн шилэн данс платформд байршжээ.

Тодруулбал СБД-ийн ЗДТГ-аас хилэн цэцэг худалдан авахад 99.5 сая төгрөгийг, Хун цэцэг худалдан авахад 99.5 сая төгрөгийн, Башир цэцэг худалдан авахад 68.7 сая төгрөг зарцуулжээ. Мөн мод тарих, бут сөөг үрсэлгээ худалдан авахад 498.5 сая, Бүх нийтийн мод тарих өдөрт 480.9 сая төгрөг зарцуулсан байна. 

Мөн СБД-ийн 8,12-р хороодын мод хэлбэржүүлэх ажилд 19.4 сая төгрөг зарцуулсан байна. 

Ингээд харвал СБД-ийн ЗДТГ-аас зөвхөн цэцэг тарихад 267.7 сая, мод тарихад 998.8 төгрөгийг зарцуулсан бөгөөд ганцхан "Ойн хайгуул" гэх компанируу шилжүүлсэн байгаа юм. 

Дээрх мөнгөн дүнг авах үеэр одоогийн УИХ-ын гишүүн Х.Болормаа СБД-ийн Засаг даргаар ажиллаж байсан юм.

Ойн хайгуул гэх компани нь 2006 онд байгуулагдсан, Өмнөговь, Ханбогд сумд хаягтай. Гүйцэтгэх захирлаар нь Б.Сарангуа гэх хүн ажилладаг аж. 





Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.10.220
    2024/10/26

    2талын дүүрэг ямар гоё зам тавьж байна зам дагаж хөгжил ирдэг гэж үг байдаг СБД арай дээ ямар ч эзэнгүй юм шиг ноолорсон гудамжиндаа машин нь шаварт сууж иргэд нь усны гуталтай явж байхад харах нүд мэдрэх мэдрэмж байхгүй зөвхөн Болормоо л өөрөө идэж суудаг юм шив дээ хувааж хагарч үхдэг ши хэзээ гэнэн цагтг хагарав

    Хариулах
  • 66.181.176.55
    2024/10/24

    СБД 9 хороонд ямарч бүтээн байгуулалт хийгээгүй. Хорооны засаг дарга нь төсөв мөнгөний мэдэлгүй гээд л байж байдаг. Гэтэл цэцгэнд тэрбум тэрбумаар мөнгө хаясан л байна ш дээ. Арай юмаа

    Хариулах
  • 202.126.90.206
    2024/10/24

    Цэцгээ удаж удаж наадмын өмнөхөн хороод руугаа тарааж өгөөд нөгөөдүүл нь тарьмар аядаад нэлээд нь үхээд намар 9 сард гандаж хатаад одоо ул мөргүй болсон доо

    Хариулах
  • 202.55.188.90
    2024/10/24

    тэрбум тэрбумаар цэцэг авчдаг бизнес вумэн юм биздээ АТГ нь завгүй байдгийн бхдаа?

    Хариулах
  • 202.126.90.166
    2024/10/23

    Яасан азтай цэцэгчин бэ? Олон хавар нэгэндээ гэгч болж дээ

    Хариулах
  • 66.181.160.105
    2024/10/23

    СБ дүүргээр олон жил тоглосон авгай шүү ,сайн шалгах юм бол их юм гарна ,

    Хариулах
  • 66.181.177.164
    2024/10/23

    Сайн шалгамаар юмаа???арай л даам бсын,ийм л шуналын дэв бж.

    Хариулах
  • 103.10.22.148
    1 цагийн өмнө

    Сайн ухвал бүүр ч их юм гарна.Дубайн ачлал, Герман дахь эмчилгээний зардал гээд л.Энэ авгай ёстой их нотойдоо.

    Хариулах