Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчдөд Нийслэлийн төсвөөс сар бүр 9-17 сая төгрөг олгодог уу

С.Гандэлгэр
2 цаг 43 минутын өмнө

Нам дагаж, улс төрийн албан тушаал хашиж байсан улс төрчид сэтэргүй хоцорсныхоо дараа гадаадад элчин сайд, консул, зөвлөх гэх мэтийн албан тушаалд томилогдож, "Шагнал"-аа авдаг гэхэд хилсдэхгүй. 

Тэгвэл Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын газрын дарга асан Б.Хажидмаа тэргүүтэй хэд хэдэн хүн "Улаанбаатар хотын төлөөлөгч" гэх нэрээр гадаадад амьдарч, сар бүр нийслэлээс их хэмжээний цалин, бусад зардлаа гаргуулж байна. 

Тодруулбал, Сөүл, Москва, Польш, Варшав зэрэг хотод Улаанбаатар хотыг төлөөлөн суух төлөөлөгчид сар бүр 9-17.2 сая төгрөгийн цалин бусад зардлыг авдаг байж болзошгүй байгаа юм. 

Сар бүр гэдгийн учир нь шилэн данс дээр байршсан гүйлгээний утга дээр "5-р сарын, 7 дугаар сарын цалин бусад" гэж тодорхой зааснаас харвал Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид сар бүр 9-17.2 сая төгрөг байх магадлалтай. 

2024 оны тав болон долоодугаар сард доорх дүнгээр цалин авсан байна Төлөөлөгч Э.Цэлмүүн 17.2 сая 

Төлөөлөгч Ц.Сандуй 17.2 сая 

Төлөөлөгч М.Мөнхцэцэг 15.5 сая 

Төлөөлөгч Д.Батмөнх 9.1 сая 

Төлөөлөгч Б.Хажидмаа 13.1 сая

Бидэнд байгаа мэдээллээр Ц.Сандуй нь Япон улс дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр, Б.Хажидмаа нь БНСУ дахь Улаанбаатарын хотын төлөөлөгчөөр ажиллаж байгаа аж.  

Харин дээрх төлөөлөгчдийн албаны чиг үүрэг нь тодорхой бус бөгөөд мэдээлэл тун хомс байна. 





Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.123
    2024/10/27

    Хотын төлөөлж тэнд юугаа хийдэг бнаа.

    Хариулах
  • 66.181.179.105
    2024/10/25

    Сандуй чинь угаасаа МАН-ЫН хулгайч шүү дээ. Насаараа хулгай хийж амьдарч байгаадаа. Түүнд монголчууд ч их өртэй юм байгаан

    Хариулах
  • 66.181.161.58
    2024/10/24

    Тэнд ямар ацаа хийх үү ямар жаргасан өлөнгүүд вэ

    Хариулах
  • 202.126.89.195
    2024/10/23

    Уг нь хот гэдэг чинь засаг захиргааны нэгж биш харин нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу тэнд оршин суугаа хүмүүсийн хамтын, дундын сонгогддог байгууллага байх ёстой юм аа Нэг ёсны хувийн компанийн төлөөлөгчийн газартай ойролцоо байх ба зардлыг нь явуулсан хот хариуцна, гэхдээ та бидэнд хотынхонд. Тийм төлөөлөгч хэрэгтэй юу саналаа гаргаарай

    Хариулах
  • 139.5.217.184
    2024/10/23

    "Элчин сайд"-ын "дүү" албан тушаал уу...

    Хариулах
  • 103.212.116.148
    2024/10/23

    Үзэл бодлоо илэрхийлэх нь иргэн хүний үүрэг, Би бодохдоо,элчин сайдын яаманд олон туслах атташе нэртэй,1,2,3- р гэх шиг монгол улсаас цалин хангамжаа гаргуулдаг хүмүүс байдаг юм билээ.Гэтэл дээр нь хотын төлөөлөгч гэж хүн байдаг нь ямар учиртай юм бол.Ер нь элчин сайдын яамныханд хийх ажил тун хомс байдаг бололтой.Олон 1,2,3, гэсэн хүмүүсээрээ хотын ажилаа хариуцуулж яагаад болохгүй байх билээ.Элчингийн гэр бүл үр хүүхдүүд нь ч гэсэн унаагий нь дураараа хэрэглээд явж байдаг юм уу гэмээр л гадаадын элчинд улсын нэр төрийг өндөрт өргөж явахаар боловсрол мэдлэгтэй,шуналгүй хүмүүсээс томиломоор санагддаг.Би анхандаа элчингийн ажилтнуудыг сууж буй орноос нь цалин хангамж өгдөг байх гэж боддог байсан гэтэл эх орноосоо хангамжаа авдаг юм билээ. Арай өндөр хангамжтай юм шиг санагддаг шүү!!!

    Хариулах
  • 202.9.40.244
    2024/10/23

    Ugui ene EK.ES.UIHdarga.Sangi in saiduud chin ymar bolobstoltoi.shunali in tulamnuud be.Uul ovoo tahih.huvch taiga.us nuurand heden mashin achaa teesh.uilchilgeenii hun.ongots.nisdeg tereg.Arabiin shahaas ih zardal suuliin jild garch turiin tansaglal hulgai hirees heterlee.Gachuurtiin hulgaich Chinbatad Tarialan erhleh sangiin 724 terbumiig egeed.Tereljid tom buudal bariad.t1 ohin n tuseviin munge ugaagaad bhd ATG.IH.ZG duugarch chadahgui bn.Ene hulgaichuudiin derged ENEREEsetguulch shar budaani 1 sh shig buriutai shuu.Daanch deeree bolovsolrgui galch .tsereg dainii surguuli tugssen uomnuud ulsaa suiruullee.Ard tumen tatvar tuleed.zeel n huzuund n tulsan bhd toohchgui.126 bol dahin hezeech buu garga.50 gushuun bhd bolno.

    Хариулах
  • 202.126.90.178
    2024/10/23

    Олон жил төлөөлөгч гээд мөнгө аваад сууж байгаа шүү дээ

    Хариулах
  • 66.181.182.150
    1 цагийн өмнө

    УИХ-ын гишүүдийн цалинтай ижил болго. Бас тэнд ажил хийлгүүл тухайн удсад ажиллаж сурч амьдарж байгаа иргэдтэй тогтмол уулзалт хийлгэ.

    Хариулах
    • 202.126.91.156
      21 минутын өмнө

      Болиулах хэрэгтэй тэд төлөлөгч гээд юу хий юм уулзаад яахын улиг болсон тэгнэ ингэнэ,уламжилж өгөё энтр гээд шийдэж шадахгүй сандуй одоо болоош дээ 60тэрбум идчихээд хар шуналын шулмас

  • 202.179.15.130
    1 цагийн өмнө

    ЭСЯ консулын газрууд байхад УБ төлөөлгч гэдэг нь ёстой төсвиин мөнгөөр урамшуулж буй мест болохнээ

    Хариулах
  • 66.181.161.224
    1 цагийн өмнө

    За зайлаа наад хулгайчаа авчираачээ!! Хотын хамаг газрыг зарсан Сандуй новшийнхоо амьдралыг ундуй Сундуй болгоочээ

    Хариулах
    • 202.126.90.211
      2024/10/23

      60 тэрбумын пизда , бусад бүгдийг болиул