Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас эрүүл мэндийн даатгалын сангийн асуудал болоод бусад цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Т.Мөнхсайхан: "Эрүүл мэндийн даатгалын санд 2024 оноос хойш төвлөрөх ёстой мөнгө гурван жилийнх нь нийлээд энэ оны эхнийх нь гэхэд 218 тэрбум төгрөг байгаа юм. Энэ оны эхний саруудад хийсэн гүйцэтгэлийн санхүүжилт хэтрэлттэй учраас энэ оны санхүүжилт дээр нэмэлт сангийн мөнгө дутна гэсэн үг.
Тэгэхээр ирэх оны төсөв дээр энэ жилийн даатгалын санг 16 орчим хувиар нэмэгдүүлж тавиад 360 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд тавьчихсан байж байгаа. Бид нарын хувьд эргээд 100 хувь санхүүгийн асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш. Эрүүл мэндийнхээ салбарын санхүүжилтийг 100 хувь шийдье гэх юм бол бид олон улсын жишиг рүүгээ л очих шаардлагатай.
Дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьд хүргэж чадах юм бол бид нар тэр санхүүжилтээр одоо ард иргэдийн хүсээд байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээг бодитоор нь өндөр чанарын түвшинд хүргэж өгч чадна. Үүнийг багаар бодоход Засгийн газрын нийт санхүүжилтийг 12 хувьд хүргэчих юм бол бидэнд боломж үүснэ.
Тэгэхээр сая хэлсэн санхүүжилтийг нэг дахин нэмэгдүүлж байж бүх асуудал шийдэгдэх түвшинд хүрнэ. Гэхдээ бид үүнийг зөвхөн төсөв мөнгө хүрэлцэхгүй байна гээд хараад суух биш. Даатгалын сангийн зарцуулалт үр өгөөжийг нэмэгдүүлэх, нөгөө тал дээр эрүүл мэндийн байгууллагуудын хэмнэж болох зардлуудаа хэмнэвэл бид эмч эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.84
Хурал , семинар , зөвлөлгөөн , сургалт гэх мэтэд мөнгө зарцуулах шаардлагагүй.
Хариулах139.5.219.166
Яг үнэн. Дундаас нь хэдэн төгрөг унагаадаг байх
122.201.31.170
Бордюраасаа өмнө эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийхгүй бол удахгүй эрүүл мэндийн салбарт ажиллах хүнгүй болох аюул байна шүү...
Хариулах66.181.161.244
Сүүлийн 3-4 жил хэмнэлтийн горим гээд эмнэлгийн ажилчдыг цэвэрлэгээ, ххх, хувцас г.м-ийн зардлыг танаад л байгаа. Дээд түвшиндээ зөв зохицуулалт хийсэн нь дээр дээ
Хариулах139.5.219.166
Өөрөө идэхээ больчихвол цалин нэмэх боломж байгаа