Г.Тэмүүлэн: Улсын төсвийн таван хувь буюу 1,4 их наяд төгрөг зээлийн хүүнд төлөгдөж байна

Х.Есү
2024/10/25

УИХ-ын чуулганаар Монгол улсын 2025 оны төсвийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс бондын асуудлаар тодрууллаа. 

Г.Тэмүүлэн: "Төсвийн мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө. Үүн дээр заавал хэмжээ хязгаар байх ёстой.  УИХ татвар тогтоох, төсөв батлах үндсэн эрхтэй. Одоогоор засгийн газрын оруулж ирсэн хоёр асуудал УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байгаа. 

Нэгдүгээрт, татвар тогтоох эрхийг Засгийн газар өөрөө жагсаалтаар батлаад эрхээ бид нар авъя гэж байгаа юм. Энэ бол болохгүй асуудал. 

Хоёрдугаарт, Засгийн газарт бонд гаргах эрхийг хэмжээ, хязгааргүйгээр олгох гэж байна. 

УИХ тэр дундаа төсвийн байнгын хороо өр зээлийн асуудлууд, төсвийн тогтвортой байдлын асуудлууд дээр онцгой хариуцлага хүлээж байгаа байгууллага. Тэгэхээр бид татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зүйлд зарцуулахгүй байх хэмжээ хязгааргүйгээр өр зээлийг гаргахгүй байх, бондыг хэмжээ хязгааргүй гаргахгүй байх асуудлыг хязгаарлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

Бид улсын төсвийнхөө таван хувийг гадаад өр зээл болон бондын, гадаад зээл тусламжийн зээлийн хүүгийн зардалд төлж байна. Энэ нь 1,4 их наяд төгрөг. 1,4 их наяд төгрөгийн зээлийн хүүг ухаад үзэх юм бол ямар ч эх үүсвэргүй, зориулалтгүй 40 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зардал явж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна