Н.Учрал: Ерөнхий сайд эзгүй тул мэдээллийг түр хойшлуулах хүсэлт гаргасан ч зөвшөөрөөгүй

Х.Батсайхан
2024/10/25

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайд УИХ-д өөрийн биеэр мэдээлэл өгөх хуулийн заалтыг биелүүлээгүй учир АН-ын бүлгийн гишүүдэд чуулганы хуралдааныг хаяж гарахыг уриалсан билээ. 

Түүний шаардлагад УИХ-ын Тамгын газрын дарга Д.Баасандорж болон ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайд тайлбар өглөө. 

Д.Баасандорж дарга "Ерөнхий сайд УИХ-д биечлэн мэдээлэл өгөх хуулийн заалттай ч тухайн үед түр эзгүй байгаа учир "Ерөнхий сайдыг эзгүй үед Эдийн засаг хөгжил хариуцсан Тэргүүн шадар сайд орлоно" гэсэн хуулийн заалтын дагуу Тэргүүн шадар сайдаар мэдээлэл өгүүлсэн" гэж тайлбарласан. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас нэмэлт тайлбар шаардахад "Ерөнхий сайд түр эзгүй үе таарч байгаа учраас өнөөдрийн мэдээллийг хойшлуулж өгөх хүсэлтийг эхлээд гаргасан юм. Гэвч хүлээж авах боломжгүй гэсэн учраас хуулийн дагуу Шадар сайд мэдээлэл өгсөн" гэж хариулав. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 14.39.5.234
    2024/10/27

    Женко хэмээх "амраг"-аа эхлээд иргэдийн сонголтыг хүндэтгээд Хуралдаа сууж байхыг шаард,үгийг чинь авахгүй бол эргүүлэн татах ажлыг зохион байгуул.

    Хариулах
  • 139.5.218.163
    2024/10/26

    ОДОО ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЖ БОЛОХ ҮГҮЙ ТАЛААР ИХ ХУРАЛД АСУУЛАГА ХИЙХ ЁСТОЙ

    Хариулах
  • 203.91.115.43
    2024/10/25

    Ажилгүй намаа бодсон тэнэгүүдтэй зууралдаж суух завгүй байгаа шүү дээ хө

    Хариулах
  • 202.126.91.215
    2024/10/25

    Мөнхбаясгалан авгай тодрох гэж мөрөөдөж, оролдсон боловч тэр нь бүтэлгүй болж түүндээ боож үхэх гэж байна даа

    Хариулах
  • 202.126.90.208
    2024/10/25

    Намууд боловсон хүчний нөөц муутай учир хэдэн шантааччин нөхдийг жагсаалтад оруулснаар ийм асуудал болж баына. Цаашид энэ мэт утгагүй асуудал зөндөө гарна даа.

    Хариулах
    • 66.181.187.45
      2024/10/25

      Санал нэг байна

  • 202.126.89.247
    2024/10/25

    Арчилсан нас хэзээч ямар ч үед өө сэв хайгчид тэд нараас хэзээч эерэг зүйл гардаггүй шүүдээ тэд хулгайч луйварчдын цуглуулга юм. Анхнаасаа Ц Элбэгдорж ардчилал нэрээр халхавч хийж өлсгөлөн зарлаж төр засгийн эрхийг аваад улс орныг сүйрэлд оруулаад өөрөө баяжиж ард түмнийг ядууралд газрын доорх болон дээрх баялгаар баяжиж хөрөнгөжсөнийг энэ 30 жилд ард түмэн яс махандаа мэдэрлээ. Одоо ар ардчилсан намын нэрээр нэр дэвшиж хууль зүйн дотоод хэргийн сайд Алтангэрэл гэрэл та ажлаа яаралтай хийж хулгайч луйварчидтай хариуцлага тооцох хэрэгтэй байна. Шаардаж, шахаж байна.!!!!!!

    Хариулах
    • 66.181.187.45
      2024/10/25

      Санал нэг байна