Б.Найдалаа: ХҮН нам эрчим хүчний реформыг манлайлан ажиллана

Х.Есү
2024/10/28

УИХ дахь ХҮН намын зөвлөл "Эрчим хүчний реформ" сэдвээр мэдээлэл хийлээ.

ХҮН намын Зөвлөлийн дарга Б.Найдалаа: Өнөөдрийн хурлаар бид хоёр асуудлыг ярилцаж, хэлэлцлээ. 

Нэгдүгээрт, эрчим хүчний реформ. Эрчим хүчний реформын хүрээнд ямар ажил хийгдэх гэж байгааг бид эрчим хүчний үндэсний хорооноос хийсэн танилцуулгыг сонслоо. ХҮН намын хувьд эрчим хүчний реформд манлайлан ажиллаж байгаа. 

Бидний мөрийн хөтөлбөрт эрчим хүчний реформыг нэн тэргүүнд алсын хараанд хийх ёстой гэсэн хөтөлбөр төлөвлөгөөг нарийвчлан заасан байгаа. 

Эрчим хүчний салбар Монгол улсын эдийн засгийн хөрөнгө оруулалтыг чирэгч нь байх ёстой байтал өнөөдөр хойш татагч нь болчихсон байгаа. Монгол улс эрчим хүчний реформыг заавал хийх шаардлагатай. 

Эрчим хүчний реформ гэхээр заавал үнэ тариф яриад байна. Үнэ тариф асуудлын нэг мөн боловч маш жижигхэн хэсэг нь. Нөгөө том асуудал нь засаглалын асуудал. Цахилгаан станцаасаа эхлээд нүүрсний уурхай руу дамжуулах хүртлээ төрийн өмчит компаниуд үр ашигтай ажиллаж чадаж байна уу гэдэг асуудал. Үүнийг зайлшгүй шинэчлэх ёстой. 

Мөн Монгол Улсын эрчим хүчний салбарыг солонгоруулж, хараат бус болгох уран олборлох төслийг дэмжиж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.21
    2024/10/28

    Хэ хэ энэ удаагийн уих зг худлаа худлаа юун улс орон ард түмэн өөрсдөө л бурзайж түнтийж аваад буух биз удахгүй харагдах биз түрүүчээсээ худлаа нь харагдаад эхэлж байх шиг эрчим хүч эрүүл мэндийн гээд Хүн нам бол бүр худлаа

    Хариулах