Ш.Бямбасүрэн: Хэрэгцээгүй төсөл хөтөлбөрүүдээ танаад тойргууддаа хэрэгтэй зүйлд нь зарцуулах нь зүйтэй

Zuv.mn
2024/10/29

2025 оны төсөв хэлэлцэж байна. Төсөв батлах хугацаа дөхсөн энэ үед УИХ-ын гишүүд тойрогтоо 5 тэрбум суулгах санаачлага гаргаад буй.

 Засгийн газрын зүгээс Бүсчилсэн хөгжлийн төлөөх мега төслүүдээ санхүүжүүлж хөдөлгөж эхлэх зорилготой. Иймээс тойрог бүрт хуваарилдаг жижиг төсвүүдийг танаж, том төслүүддээ анхаарч байгаа.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүг Ш.Бямбасүрэн "Таван тэрбум төгрөг хуваарилах талаар ярьсан нь үнэн. Гэхдээ бүх тойргуудад жигд 5 тэрбум хуваарилах нь утгагүй. Энэ жил тойргуудад хөрөнгө оруулалтын жижиг ажлууд хийхгүй гэж байгаа нь олон хүний эрх ашиг хөндөгдөж байна. Манай тойрог Дорнод аймагт ч бас 3,5 тэрбум хэрэгтэй л байна. Миний хувьд хэрэгцээгүй, үрэлгэн төсөл хөтөлбөрүүд байна гэж харж байгаа учраас танаад хэрэгтэй зүйлд нь зарцуулах шаардлагатай гэж үзэж байна" хэмээв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.233.204
    2024/10/29

    Маш зөв байр суурь, бодлого. Дорнод аймаг өөрөө зүүн бүсийн төв, мөн ЗГ, төрийн бодлого өөрөө бас Бүсчилсэн хөгжлийн бодлогыг чиглэж байгаа юм бол Дорнод аймагт БОЭТөвд тэр оношлогдоно аппарат зайлшгүй шаардлагатай шүү!!! Бүхэл бүтэн 3 аймагийн хүн зоны эрүүл мэндийн асуудалд анхаарахгүй юм бол өөр юунд анхаарах вэ!!!!!

    Хариулах