Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын хооронд нийт 11 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Тэдгээр нь:
1. Тэтгэврийн салбарт хамтран ажиллах тухай Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;
2. Бүгд Найрамдах Казахстан Улс, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх замын зураг (2025-2027 он);
3. Нисэхийн эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;
4. Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн яам, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам хооронд авто зам хөгжүүлэх тухай санамж бичиг;
5. Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын 2025-2027 он хүртэлх хамтын ажиллагааны төлөвлөгөө;
6. Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хооронд соёлын салбарт хамтран ажиллах санамж бичиг;
7. Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг;
8. Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг;
9. Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн хяналт, хяналтын хороо, Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар хооронд мал эмнэлгийн үйлчилгээ, хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг;
10. Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансар судлалын яам, Монгол Улсын Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг;
11. Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам, Монгол Улсын Цөмийн энергийн комиссын гүйцэтгэх алба хооронд цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг тус, тус байгуулж, холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зуран баталгаажуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна