Т.Доржханд: 30 жил талцал, популизмаас болоод томоохон төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй. Одоо ЗГ эрчим хүчний реформ хийх болно

С.Гандэлгэр
2024/10/30

Эрчим хүчний үндэсний хорооноос эрчим хүчний реформ болон үнэ тарифтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус үндэсний хорооны дарга, Шадар сайд Т.Доржханд: "Өнөөдөр эр зориг гаргаад ужгираад байгаа тогтолцооны өөрчлөлтүүдийг хамтдаа хийе гэсэн агуулгаар хамтарсан ЗГ байгуулагдсан. Хамгийн анхны суурь реформ бол эрчим хүчний реформ юм. Монгол Улс өөрөө эрчим хүчний орон юм байна. Дэлхийн 200 улсаас газар доорх эрчим хүчний нөөцөөр эхний тавд ордог. Нөгөө талаар газар дээр байгаа эрчим хүчний эх үүсвэрээрээ дэлхийн 200 улсаас эхний 2-т орж байгаа. Энэ бол олон улсын судалгаа. Маш том газар нутагтай, салхи нь хүчтэй, нар нь хурц байдаг. Бид асар их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой, өгөгдөлтэй улс юм. 

Гэтэл өнөөдөр Монгол Улс эрчим хүчний дутагдалтай явж байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд Монгол Улсад эрчим хүчний эх үүсвэр баригдаагүй. Сүүлийн 30 жилийн талцал, үйл ойлголцол, популизмаас болоод томоохон төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй нь бодит үнэн. Гэтэл эдийн засгийн өсөлтөө тэлье гэхээр хамгийн их хязгаарлаж байгаа зүйл нь эрчим хүч болчхоод байна. ЗГ 14 мега төслөө танилцуулсан. Эдгээр төслүүдийг санхүүжүүлэхэд хамгийн их дутагдах зүйл нь эрчим хүч байгаа юм. Ойролцоогоор 600 мегаваттын эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй. 150 мянган өрхийг орон сууцжуулна гэж зоригтой зарлаж байгаа ч цахилгаан дулааны боломж байхгүй байгаа. 

Бид эдийн засгаа тэлэх, том бүтээн байгуулалтаа хийхүү аль эсхүл өнөөдрөөрөө байх уу гэдэг сонголтын өмнө байна. Засгийн газар сонголтоо хийсэн. Эрчим хүчний реформоо хийе гэж байгаа" хэмээн мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    2024/10/30

    Hamgiin when'd hariutslagiin reform hiih heregteiherglesen bol hugatsaandaa teldeg baih

    Хариулах
  • 103.212.118.121
    2024/10/30

    Бүх шатанд хулгай хийж идэж ухаа больчих 34 жил хулгай луйвраа л хийлээ нэгч олигтой бүтээн байгуулалт хийсэнгүй ЭНЭ ХУГАЦААНД ӨЧ ДӨЧНӨӨН ЦААЛГААН СТАНЦ БАС ӨЧНӨӨН ҮЙЛДВЭР БАРИХ МӨНГӨ ХӨРӨНГИЙН ҮЕ ҮЕИЙН МАФЖСАН ТӨРД ГАРСАН ХУЛГАЙЧУУД ИДЭЖ ХУЛГАЙЛЖ ДУУСГАСАН ШҮҮ!!!

    Хариулах
  • 59.153.112.190
    2024/10/30

    ХИЙГЭЭЧ: ОДОО ХИЙХГҮЙ БОЛ ХЭЦҮҮДЭХ НЬ. ХЭН ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ЮМ БЭ. АРД ИРГЭД ХӨӨРХИЙЯМАР ДУУ ХООЛООТОЙ БИШ. ЯА ГЭНЭ ТЭГНЭ БИЗ ДЭЭ. СОНГУУЛЬ АВЛАА ТЭГЭЭД ХИЙГЭЭЧ ЧАДАХ ЮМ БОЛ.

    Хариулах