13 настай хүүхэд нүхэн жорлонд унажээ

Х.Батсайхан
2024/10/31

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт хүүхэд нүхэн жорлонгийн зориулалтаар ухсан нүхэнд унажээ. Энэ тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 19:54 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус багийн оршин суугч Б /13 настай, эрэгтэй/ 4 метр гүн нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж, ээжид нь хүлээлгэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна