Австрали улсын Сидней хотод 2024 оны 10-р сарын 29-ээс 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй IMARC Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад АҮЭБЯ болон МУУҮА нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран үзэсгэлэнгийн талбай гаргаж Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагч нарт сурталчлах зорилгоор "Монголын өдөр" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, Монгол Улсаас Австрали улсад суугаа элчин сайд Д. Даваасүрэн, Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кэти Смит нар нээлтийн үг хэлж, Занаду Майнз ХХК, Аспайр Лимитед ХХК, Степ Голд ХХК, Азийн Батерэй Металс ХХК байгууллагуудын гүйцэтгэх удирдлагууд илтгэл тавьж оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна