Н.Номтойбаяр: Бидэнд үргүй, тэвчиж болох зардлууд маш их байна

Х.Есү
2024/10/31

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Ураны төсөл болон ирэх оны төсвийн төсөвтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хуулийн төсөлтэй танилцаж хуулийн хэрэгжилтийг дэмжихээр шийдсэн. Гэхдээ цөмийн энергийн тухай хуулийн үр дүнд үүсэх ураан олборлох, Францын засгийн газрын гэрээ хэлэлцээр, тухайн улсын компанитай хамтарч ажиллах төсөл хөтөлбөр анхаарч үзэх хэд хэдэн асуудлууд бий. 

2025 оны төсвийг хэлэлцэж байна. Улсын төсвийн орлогын эх үүсвэрийг түүхий нүүрсний зах зээлээс тооцож авч байна. Гэвч түүхий нүүрсний үнэ буурсаар байна. Өнгөрсөн жилийн төсвийн зарлага 20 их наяд байсан бол энэ жил 30 их наяд болсон байна. Орлого талдаа баталгаа байхгүй. 

Орлого, зарлагын зөрүү гарахаар төгрөгийн ханш унах нөхцөл бүрддэг. Эцсийн дүндээ цалин тэтгэврийн худалдан авах чадвар буурдаг. Халамж, татвар, нийгмийн даатгалын шимтгэл буурахгүй юм байна. 

Бидэнд үргүй, болон тэвчиж болох зардлууд маш их байна" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.98
    2024/11/04

    Үнэнг ярьж байна лээ. Яахаараа сүүний, ноосны, тарианы гэх мэт урамшууллыг өгдөг юм вэ? БОЛИЛДОО. ТИЙМ л сүрхий юм бол хөгжлийн цөм болсон эрчим хүчний шинэ эх үүсвэрээ дэмжихгүй яасан юм бэ? энэ олон жилд төр шинэ эх үүсвэртэй болох талаар юу ч хийгээгүй. ЕрөнхиЙ САЙД БАЙСАН ХҮН БҮР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. юуны ӨМНӨ ХҮРЭЛСҮХЭЭС ЭХЛЭЭД АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙ. сҮРЖИГНЭХЭЭС ЦААШГҮЙ

    Хариулах
  • 103.168.34.142
    2024/10/31

    urand hamtraad orno gedeg n unuu TO.g hamtarch luivardsantai l adil ym boloh geed bn uu ! end ulsiin luivarchid uursdiin asuudlaa huuliar shiiduulj , ter hatrah kompanid gar huluu negent tomilj batlaad avsan ym bndaa ! tiim uu ?

    Хариулах