Н.Учрал: ТӨК-иуд мэдээллээ ил болгохдоо хойрго байгаа учраас хуульд өөрчлөлт оруулж байна

Х.Батсайхан
2024/10/31

Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. 

Төсвийг дагалдаж орж ирж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээс Төрийн өмчийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар Ж.Баясгалан гишүүн "Төрийн өмчийн компаниудыг мэдээллээ ил болгох асуудлаар Засгийн газраас нэг бус тогтоол гарч байсан. Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд ч байгаа. Үүнээс хойш хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй, зөрчсөн хэчнээн албан тушаалтанд ямар арга хэмжээ авсан бэ" гэж асуусан. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал түүний асуултад "Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд 68 төрлийн мэдээллийг нээлттэй байлгах үүргийг мэдээлэл хадгалагчид хариуцуулсан. Гэсэн ч ТӨК-иуд төлийлөн идэвхитэй биелүүлээгүй. Тиймээс долоо хоног бүр мэдээллээ илгээхийг шаардаж, шилэн.гов цахим хуудас дээрээ нэгтгээд байсан. Гол нь бид дата бааз үүсгэж, анализ хийхэд ашиглахыг зорьсон. Нөгөө талдаа мэдээж, иргэдийн мэдэх эрхийг хангана. 

Тэр 23 тэрбум төгрөгийн орлого олчихоод байгаа 99 компани өнөөдөр энэ цалин хөлс, ТУЗ-ын гишүүд, тэдний орлого зэргийг хуулиараа нээлттэй болгох ёстой. Тийм учраас Төсвийг дагуулаад Төрийн өмчийн өөрийнх нь хууль дээр "Мэдээллээ ил болго" гэж заалт оруулж өгсөн байгаа. Тийм учраас, энэ заалт хүчин төгөлдөр болсны дараа бид хариуцлагыг нь шахаад явья гэдэг зорилготой байгаа. Мэдээж, төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр ТӨК-иудын тухай хууль өргөн баригдана. Гэхдээ төсөв өөрөө ил тод, шилэн явж байгаа шиг ТӨК-иуд бас ил тод шилэн, мэдээлэл нь байнга шинэчлэгддэг байх ёстой. Үүгээр их өгөгдлийн сан бүрдүүлж байгаад шийдвэр гаргалтад ашиглана" гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 5.180.121.234
    2024/10/31

    Ene HULGAICH YU CH YARIAD BAIDGIIN UURUU CH OILGOJ BGA YM SLGAA. HURELSUH, OYUNERDENIIN BUGSZIIG DOLOOJ HANAHGUI YM. UHCHIHSEN BOL NEG CH GESEN SHUNALIIN TULAM DALD ORJ, TUMNII MAGNAI TENIIH BLAA. UHEESEI, UHEESEI, UHEESEI.

    Хариулах
  • 139.5.216.25
    2024/10/31

    Төрийн өмчийн компаниудын удирдах болоод зөвшөөрөл лиценз олгогч албан тушаалтнуудын орлогын мэдүүлгүүдэд маш сайн анализ хийж үзвэл их том юм бий дээ.

    Хариулах
  • 103.168.34.142
    2024/10/31

    yu yriad bg ym ? ugaasaa turiin buh mungutei holbogddog bugd dald nuuts bizdee ? ter nuursnii Ganhuyg ehnees n heleed ugsun ym bish uu ?

    Хариулах
  • 66.181.184.117
    2024/10/31

    Эрчим хүчнийхэн яг ийм аргаар байр урамшуулал авна Бараа үнэтэй шахна тэгээд эрчим хүчний үнэ нэмж иргэдээр нөхөн төлүүлж байна Санхүүгийн өртөгийг нэг бүрчлэн гаргахгүй бол иргэд ойлгохгүй Аудитын нөхөр хойрго байна

    Хариулах