Нас барагсдын мэдээллийг зарж, буяны компаниудаас хахууль авдаг байсан 103-ын эмч нарыг өнөөдөр шүүнэ

С.Гандэлгэр
2024/11/01

Нас барсан иргэдийн мэдээлэл, хаягийг буяны компанид “зарж”, хахууль авсан эмч нарыг өнөөдөр шүүнэ.

Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103-ын эмч нар болон тус төвийн дарга асан С.Ариунболд нас барсан иргэдийн мэдээлэл, хаягийг буяны компанид “зарж”, оронд нь мөнгөн урамшуулал буюу хахууль авдаг байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байдаг.

Тодруулбал Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийнхөн гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийнхээ гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгодог байжээ. Уг хууль бус үйлдлийнхээ хариуд 100 сая төгрөгийн хахууль авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон байдаг.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.251
    Өчигдөр

    ЗА ТӨРД ШУРГАЛСАН ДЭЭРЭМЧИДЭЭ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЯДАРСАН ЭМЧ НАРАА ЯАХ НЬ ВЭ,ОЛИГТОЙ ЦАЛИНГ ӨГСӨН БИШ

    Хариулах
    • 66.181.182.206
      Өчигдөр

      103-ын даргаар ажиллаж байсан Ариунболд бол ЯДАРСАНхүн бишээ ЗАДАРСАН хүн